COVID-19: Буриадад халдварын тохиолдол 13 болжээ

img

Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 13 болсон талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

 

"Бүгд Найрамдах Буриад улсад 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан нь лабораториор батлагдсан тохиолдол 13 боллоо. Хавьтагчдыг илрүүлэх, эмнэлгийн хяналтанд авах, лабораторийн шинжилгээ хийх, шаардлагатай халдваргүйжүүлэлтийн ажил хийх зэрэг тахлын эсрэг арга хэмжээ авч байна" хэмээн Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Гуравдугаар сарын 30-ны даваа гаригийн өглөөний байдлаар 455 хавьтагчаас лабораторийн шинжилгээ авчээ. Эдгээрээс таван шинжилгээ COVID-19 вирусийн сэжигтэй гарсан тул Новосибирскийн лаборатори уруу шинжилгээнүүдийг илгээжээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MOGEUH:
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020-04-13