Улаанбаатарт 4 хэм дулаан байна
3-31

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.



2020 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин