COVID-19: БНАКУ-ын Ерөнхийлөгч асан нас баржээ

Бүгд Найрамдах Конго Ард Улсын ( shuud.mn: энэ улс одоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэж нэрлэгдэх болсон) Ерөнхийлөгч асан генерал Жоаким Йомби-Опанго Францад COVID-19 вирусийн халдвар авсныхаа дараа, гуравдугаар сарын 30-ны өдөр нас барсан талаар түүний хүү мэдээлснийг Agence France-Presse мэдээллээ.
Генералын хүүгийн мэдээлснээр Йомби-Опанго Парисын ойролцоо байх Америкийн цэргийн эмнэлэгт нас барсан байна.
Энд дуулгахад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэл Киншасд гуравдугаар сарын 27-ны өдөр хөл хорио зарласан. Улмаар хотын иргэдийг гэрээс гарахыг хориглосон бөгөөд хүнс худалдан авах, салхилах зэрэгт зориулан тусгай өдрүүд гаргажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ