ВИДЕО: АН нийслэлийн төсөвт тодотол шаардлага хүргүүллээ
2020-03-31

 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын тэргүүлэгч  н.Батцогт, Д. Баттулга нар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын төлөөлөгч Д. Баттулга:

 

-Энэ сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ цалингаас суутгадаг хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай авахгүй байхаар шийдсэн. Энэ нь Улаанбаатар хотын төсөвт ихээхэн хүндээр тусна.

 

Нийслэлийн төсвийн орлого 2020 онд 1,2 их наяд төгрөг байсан. Үүний  60 хувь буюу 700 гаруй тэрбум төгрөг зөвхөн хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнээс зургаан сард нь авахгүй байвал  350 тэрбумаар хотын төсөв тасарна. Мөн хотын бусад орлогууд ч гэсэн тасарч байна.

 

Эхний хоёр сард Улаанбаатар хотын төсөв 100 гаруй тэрбумаар тасарсан байна. Иймд Нийслэлийн Ардчилсан намын бүлэг нийслэлийн төсөвт нэн яаралтай тодотгол хийх шаардлагатай гэж үзэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлж байна.

 

Хотын төсвөөс улсын төсөвт 319 тэрбум төгрөг шилжүүлдэг. Хотын урсгал зардалд 570 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. 2020 онд 360 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж өнгөрсөн оны төсөв дээр шийдэж байсан. 

 

2020 оны төсөвт нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, зүүн хойд жуулчлалын төвийг байгуулах, сандал ширээ худалдан авах, гадаад дотоодод томилолтоор ажиллаж туршлага судлах, соёлын ордон барих зэрэг мөн аз жаргалтай хотын индекс тогтоохын тулд нэг тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн байна. Одоо энэ зардлыг танах хэрэгтэй.

 

Нийслэлээс эрүүл мэндийн ажилтнуудаа урамшуулах, тоног төхөөрөмжөөр  хангах, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах, өрхний бизнесийг дэмжих тал дээр анхаармаар байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

-Үргүй зардал гэдэг юу харагдаж байна вэ?

 

-Өнөөгийн байдлаас шаардлагагүй зардлыг хэлж байгаа юм. Сангийн сайдын болоод Ерөнхий сайдын мэдэгдлийг гайхаж байна. Төсвийн тодотгол хийх хэрэгтэй. 5,1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэчихээд төсвийн тодотгол хийхгүй байгаа нь хууль бус. Хүссэн, хүсээгүй тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө оруулахад заавал УИХ, төсвийн тодотголд сууж шийдэх хэрэгтэй. Түүнээс биш тухайн арга хэмжээг зөв буруу гэж  хэлээгүй зөвхөн хуулийн дагуу л яваасай гэж хүсч байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
Мйн:
Тодорхой хууль, төсөвт тодотгол хийхгүйгээр Засгийн газар энэ бүхнийг дангаараа шийдэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй.
2020-03-31