COVID-19: Эрдоган долоон сарын цалингаа хандивлана
2020-03-31

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган COVID-19 вирустэй хийх тэмцэлд долоон сарынхаа цалинг хандивлахаар болсон талаар Regnum холбооны агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрдоган ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ цар тахлын улмаас хохирсон хүмүүст туслах сайн үйлсийн аян эхэлж байгааг зарласан байна.

 

"Миний хувьд гэвэл долоон сарынхаа цалинг энэ үйлсэд хандивлана" хэмээн Эрдоган мэдэгджээ. 

 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы сарын цалин 81 мянган лир буюу монгол мөнгөөр 32.4 сая төгрөгтэй дүйх хэмжээний мөнгө авдаг аж.

 

Энд дуулгахад, дэлхий даяар тархсан аюулт өвчний халдвар Туркэд ихээр бүртгэгдсэн бөгөөд гуравдугаар сарын 30-ны өдийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 10 мянгыг давжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МАНАЙ УИХ ГИШҮҮД, САЙД, ДАРГА НАР:
УИХ-н гишүүд, нөгөө ХОМ дээрээ олон зуун сая төгрөгний хадгаламж мэдүүлдэг сайдууд, дэд сайдууд, ТНБД нар хандив өргөөч. Ямар Эх орон ч сэтгэлгүй юм бэ Та нар ????????????
2020-03-31