"ШИНЭ" эвслээс Засгийн газарт санал хүргүүллээ
2020-03-31

 

ШИНЭ нам, МҮАН, БНН, Үнэн ба зөв нам зэрэг улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, Эрдэмтдийн зөвлөл, мянга мянган иргэд нэгдсэн "ШИНЭ" эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр эвслийн удирдлагууд цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад Засгийн газраас санаачлан гаргасан 7 зүйл заалт бүхий бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газарт санал болголоо. Тухайлбал:

 

Дэлхий даяар дэгдсэн цар тахал нь улам бүр газар авч ноцтой байдлыг үүсгээд байгаа бөгөөд Монголчууд бидний хүвьд тахлын үеийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа сэргээн босгох нь эн тэргүүний зорилт болоод байна. Тиймээс энэхүү онцгой нөхцөл байдалд улс төрийн намууд намчирхаж талцалгүйгээр нэгдэн нийлж ажиллах шаардлага тулгарч байна.

 

Иймд улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвшилцлийн түр хороог УИХ-ын дэргэд байгуулахыг санал болгож байна. Тус дэд хороо цар тахлын үеийг дуустал ажиллах бөгөөд бөгөөд Засгийн газраас зарцуулахаар төлөвлөөд буй 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг оновчтой, хүртээмжтэй зарцуулах, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлнэ.

 

ШИНЭ эвслийн зүгээс Засгийн газраас санал болгосон бодлогуудаас гадна дараах бодлогуудыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

 

Эдийн засгийн бодлогын хүрээнд:

1. Түрээсийн төлбөрийг 3-6 сараар чөлөөлөх. Үүнд: Нарантуул, Хүчит шонхор, Хархорин, Сандэй захуудын лангуу түрээслэгчид, мөн Эрдэнэс-Таван толгйод тээвэрлэлт хийж буй түрээсийн жолооч нар /Цагаан хад гэх мэт/ тодорхой шаардлага хангасан бусад ажлын байр түрээслэгчид орно.

2. 800 мянган хүн ажилладаг ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой нөхцөлийн зээл гаргах. 1-3 хувийн хүүтэй, 2 жил хүртэлх хугацаатай. Нийт зээлийн дүн: 0.9-1.3 их наяд төгрөг.

3. Бүх өрхөд онцгой нөхцөлийн тэтгэмж олгох. Өрхийн орлогын дүнд суурилсан тэтгэмж нь өргөн хэрэглээний хүнс, эм тариаг тусгай талоноор олгох хэлбэрээр хэрэгжинэ.

4. Ипотекийн зээлийн төлбөрийг 6-сараар хойшлуулах.

5. Бензиний үнийг 40-50 хувиар буулгах. Тухайлбал А92 бензиний үнийг 1000-1100 төгрөг болгох. Бензин нөөцлөх.

6. Дотоодын худалдан авалт, борлуулалтыг бодлогоор дэмжих

7. Монголбанкны бодлогын хүүг 3% хүргэн бууруулах

 

Нийгмийн салбарт:

1. Хүүхэд, гэр бүл хөгжлийн чиглэлд цогц бодлого хэрэгжүүлэх

2. Эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахуун, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтэрүүлэх цагийг нэмэгдүүлэх

3. Иргэд удаан хугацаагаар гэрээсээ гарахгүй байх байдал үргэлжлэхээр байгааг харгалзан Өөрөө өөртөө ажлын байр гаргах / self employment, self study/ тохиолдолд бүхий л талаар дэмжиж, чиглүүлсэн сургалт, зааварчилгаа өгдөг нэгж бий болгох

4. Ахуйн архидалт нэмэгдэж буйтай холбогдуулан гэр бүлийн орчин дах хүчирхийллийн эсрэг арга хэмжээг чангатгах.

 

Үндэсний зөвшилцлийн хороо нь НЭГ УЛС-НЭГДМЭЛ БОДЛОГО уриан дор ард иргэд болоод улс төрийн намуудын эв нэгдлийг ханган ажиллаж энэхүү хүндрэлтэй цаг үеийг амжилттай даван туулахад голлох үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яасан ч их түр хороо байгуулахдаа дуртай этгээд бэ Зоригийн хэрэг гээл түр хороо байгуулсан үр дүн нь хаана байна хушуу нэмэхээр хуруу дүр гэж үг байдаг байхаа энэ засаг чамаар заалгах засаг биш мэргэжлийн хүмүүс бүгд ажилаа мэдээд үнэхээр гайхалтай ажиллаж байгаа. Жаргалсайхан та хоер ч сонгуулийн дундуур байдаг муу муухайгаа дуудалцаад наад эвсэл чинь задарч таагүй байдалд орох болов уу даа.
2020-04-01
Поп:
Батзандан попоо чамтай чамгүй Энэ У.Хүрэлсүхийн засгийн газар авдаг арга хэмжээгээ ард түмнийхээ эрүүл энх амьдралын төлөө чамайг бодож амжаагүй байхад аваад хэрэгжүүлээд явж байна. Засгийн ажилд битгий гай бол ажиллаж чадаж байгаа хүмүүсийн ажилд чөдөр тушаа бүү хий танай нөгөө поп Болд чинь эмчийн өмнөөс вариантай талх чулуудаад монголын Эрүүл мэндийн байгууллагыг муу муухайгаар нь хэлээд яриад явж байна гэсэн Харин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголын ЭМЯ-г шагшин магтан яриж байна та бүгдийн энэ попрол Монголын хөгжил ард түмний сайхан сайхан амьдралд энэ цар тахлаас ч илүү хортой байх шүү.
2020-04-01
Зочин:
За болио юун эвсэл гэж хэдэн галзуу солиотой нь мэдэгдэхгуй юмнууд нийлээд эвсэл гээд одоо бур дамвуу юм яриад балиараад явах юм байна л даа ядаж Энхбаяртайгаа нийлсэн бол дэмжих байлаа даанч зандан болд жагаа оор хэн билээ дээ хэд балай юмнууд хэрэггуй шуу
2020-03-31
zochin:
Yooy duugaa undursguud hooloigoo shahaad harts ni guilgeneed Suhbaatar janjin shig yaridag goy ah shuu gadnaa gyalantsag dotoroo palantsag nuhurduu
2020-03-31
Bold:
Shine popuud ,
2020-03-31
Вся власть шинэ наму!
2020-03-31
Zochin:
Demjij bna
2020-03-31
zuw sanaluud bn:
hergjij bolohoor sanaluud bh um da
2020-03-31
Зочин:
За болио шоу битгий хий засаг тор нь ажиллаж байхад та хэдээр яах вэ дээ битгий шоудаад бай ийм л юмнууд байгаа юм даа жагаа зандан гм боль
2020-03-31
Zochin:
Saikhan uimuulj baina uu. Korona dalimduulj ingevel bas yadag bilee xuuli togtoogch guai
2020-03-31
zochin:
нь хуц аал байдаг биелэлж байгаа юм байгаа юм уу
2020-03-31
зочин:
Батзандан Та Монголын их өр гэх тэр 30 тэрбум ам долларын өрийг нөгөө хэлээд байгаа алдарт гучин гэр бүлийг нэртэйгээр нь нэр устай нь хэлчихээч
2020-03-31
Асуулт:
Хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Батзандан гаргаж өгөх үү. Эсвэл Монголын иргэн бүр өөрсдийн хүсэл, хэрэгцээ, мөрөадлийнхөө жагсаалтыг Батзандантай адил гаргаж өгөх үү
2020-03-31
irgen:
demjij baina, busad ornuudch ene yed nam hargalzahgui negdej shiidveryydee gargaj shuurhai arga hemjeenyyd avch baina shyy ….
2020-03-31
ZG, Eronhiilogch nar ene sanliig ali ert gargasan:
hergjdeg bol saihan l b na !
2020-03-31
man-yn zasag chini uchraa olood ajlaa khiij bayna , duuguy baygaad l ugtsguu , daraa ni man bish bugd khiisen gedeg uls turuu khiij zawaarakh gej bayna uu? khogiin durakuud shuu ,
2020-03-31