ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав
2020-03-31

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

 

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
Orsuud tavina gej kheleechgui bna khaanaas medeelel avaad bgan
2020-03-31
Хоосон хошгируулалт:
Оросууд 1990 оноос хойш Монголчуудыг “хийн хоолой Монгол руу тавина” гэж бүхэл бүтэн 30 жил хуурч байна. Энэхүү хууралтыг дандаа сонгуулийн жилд идэвхтэй, санаатай цацдаг. Орос хэзээ ч үнэгүй зүйл Монголд санал болгохгүй. Би өөрөө багаасаа Оросын цэцэрлэгээр хүмүүжсэн хүн. Өнөөдрийн Орос орон, Орос хүн соц үеийн Зөвлөлтийн сайхан сэтгэлт хүн биш гэдгийг ойлго. Ганцхан зүйлийг хэлье. Оросын бүх эх сурвалжаас, мөн хамгийн гол эх сурвалж болох Оросын Кремлийн эх сурвалжийг шалгахад МОНГОЛООР ТАВИХ ТУХАЙ ОГТ ДУРДААГҮЙ БАЙНА. Харин ч бүр Хятадын баруун хэсгээр тавих тухай яригдсан. Зөвхөн Монголын нутгаар дайруулах саналыг хөрөнгө оруулалтын эхний түвшинд яригдаж байгаа гэж хэлсэн байна. Эх сурвалж: http://kremlin.ru/events/president/news/63075 https://radiosputnik.ria.ru/20200218/1564905868.html
2020-03-31
Монголын нүүрс үнс болно гэж Баабар хэлсэн тэр л болох нээ? Юугаа зарж амьдрах вэ? Аяа атай таван тэнгэр минь ээ!
2020-03-31
Үнэнийг нь хэллээ:
ene ajliig turgen aywuulchihwal Mongol hojino gej oilgoj b na ! Gehdee amnahan bolson hoino bi ch tend chini ochno geed guij baigaa daa !
2020-03-31