Л.Мөнхбаяр: Өглөө эрт дэлгүүр орохгүй бол лангуу хоосорчихдог
2020-04-01

 

Нэг дэлхий дээр амьдарч байгааг минь сануулж буй гэлтэй коронавирус олон улс оронд тархаж байна. Азиас эхэлсэн энэ өвчний халдвар европ, африкийн орнуудаар тархаж, олон хүн амиа насаа алдаж, улс онууд хилээ хааж, холбогдох арга хэмжээг авсаар байгаа. Манай төр, засгаас гадаадад байгаа монголчууддаа санаа тавьж, тэднийг тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэн авчирч байна. Гэвч олон улсад тархан суурьшиж, сурч,  ажиллаж байгаа монголчуудаа бүгдийг нь авчрах боломжгүй. 

 

Цар тахлын энэ хүнд үед гадаадад байгаа монгол оюутан, залуус хүний нутагт яажшуухан амьдарч байна вэ? Гадаадад байгаа монголчуудынхаа талаар цуврал ярилцлага  хүргэхээр зорилоо. Ингээд эхний зочноор Англи улсын Манчестер хотын BPP University сургуулийн төгсөх курсийн оюутан Л.Мөнхбаяртай ярилцлаа. 

 

-Сайн байна уу? Юуны өмнө хүсэлтийг  минь хүлэээж авсанд баярлалаа.

 

-Сайн, сайн байна уу? Баярлалаа.

 

-Ярилцлагаа сурч байгаа сургуулийнх нь талаар эхлэх үү?

 

-Би “BPP University” сургуулийн олон улсын мэргэшсэн нягтлангийн ангийн төгсөх курст суралцдаг.

 

-Танай сургуульд монгол оюутан олон байдаг уу? 

 

- Манай сургуульд 30-аад  монгол оюутан  суралцдаг. Гэхдээ дан монгол гэлтгүй ази оюутнууд их олон байдаг.

 

-Одоо хичээл нь цахимаар орж байгаа юу? 

 

-Тиймээ. Цахимаар хичээлээ үзэж, дасгал даалгавар шалгалтаа өгч байна. Бид хамгийн сүүлийн шалгалтаа зургаан сард цахимаар өгөх хуваарьтай байна.

 

-Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

 

-Манай сургууль ажлын таван өдрийн гурван өдөр нь хичээл ордог. Бусад өдөрт нь бие даалттай, амралттай байдаг. Би өглөө найман  цагт босоод гэрээсээ гардаг. Есөн цагт хичээл эхэлдэг. Хичээлээ тараад номын санд суугаад  гэртээ ирдэг.  Амралтын өдөр бол  оройны  18.00 цагаас цагийн ажилдаа яваад шөнө 24.00 цагт ажил тараад гэртээ ирдэг.

 

-Оюутны байранд амьдардаг уу? Байр түрээсэлдэг үү?

 

-Байр түрээслэдэг. Сарын түрээс 800-1200 паунд байдаг. Найзуудаараа нийлж түрээслэдэг болохоор сард нэг хүний 300-400 орчим паунд төлнө.

 

-Цагийн ажлын цалин боломжийн уу?

 

- Нэг цагийн таваас зургаан паундын цалин авдаг.

 

-Коронавирус хурдацтай тархаж байгаа энэ үед танай амьдарч буй хотод нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Бидэнд гэрээс гарч болохгүй гэсэн зөвлөмж утсанд  ирж  байгаа. Зөвлөмжийг дагаж хүмүүс гэрээсээ тэр бүр  гарахгүй байна. Ерөнхийдөө гудамж талбай эль хуль, хүнгүй болсон. Хүмүүс бүгд л гэр гэртээ байхыг эрмэлзэж  байна. Би ч мөн адил түрээсийн байрандаа л хичээлээ хийгээд л амьдарч байна даа.

 

-Коронавирусээс шалтгаалан хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү? Хүрэлцээ хэр байна?

 

-Хүмүүс хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцлөх болсон. Өглөө эрт дэлгүүр гарахгүй бол лангуу нь хоосорчихдог. Энд нэг хүн дөрвөөс дээш нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авахыг хориглоод байгаа. Оюутан бидний хувьд гэрээс хол ч хямд дэлгүүрээс худалдан авалт хийдэг байсан бол одоо коронавирусээс үүдэн гэртээ ойрхон дэлгүүрээр үйлчлүүлэхэд үнэтэй байна. Арай хямд барааа, бүтээгдэхүүнтэй дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний бараа ховордсон болохоор үнэтэй ч гэсэн авахаас өөр сонголтгүй болсон.  Манай  хотод 00 цаас дууссан, олдохгүй байна.  

 

-Амны хаалтын үнэ өссөн үү? Хэр хүрэлцээтэй байгаа вэ?

 

-Миний  хувьд амралтаараа гэртээ хариад ирэхдээ амны хаалт хангалттай аваад ирсэн болохоор одоогоор эмийн сангаар орж үйлчлүүлээгүй байна. Гэхдээ үнэ нь нэмэгдсэн байх.  

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Манай хотод хятад хүмүүс олноор амьдардаг. Коронавирусийн эхэн үед зөвхөн хятадууд л маск зүүж байсан. Удалгүй монголчууд амны хаалт  зүүж эхэлсэн. Тэрний дараагаас л хар арьстай хүмүүс, эндхийн иргэд ази хүмүүст дургүйлхэх, зайгаа барих болсон. Нийтийн тээвэр, цахилгаан шатанд суухад хажууд суух, зогсохоос зайлсхийх болсон.

 

Коронавирусийн халдвар амьдарч байгаа улс, хотод маань  илэрсэнээс хойш миний хувьд хоёр ч удаагийн сүрдүүлэг, ялгаварлан гадуурхалтад өртсөн. Тодруулбал найзтайгаа гудамжинд явж байхад хар арьстай хүн ирээд орилсон бас хятад хүмүүс зодуулсан сураг байна лээ .

 

-Эх орондоо буцах хүсэл байна уу? Өөрийн Элчин сайдын яаманд хандаж үзсэн үү?

 

-Энд суралцдаг оюутнуудын ар гэрийнхэн бидний зуучилсан газарт хандаж хүсэлт тавьсан байгаа. Тухайн газар маань Гадаад харилцааны яаманд хүсэлт тавих гэж байгаа гэсэн мэдээлэл байсан.  Одоогоор  хариу хэлээгүй байна. Бид хариуг хүлээсээр л байгаа.  Манай Элчин сайдын яамнаас маягт бөглүүлж авсан. Бид  Солонгос, Японоор дамжин эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан ч хил хаагаад  боломжгүй болсон. Бид эх орондоо  очихыг л  хүсч байна.

 

-Цагийн ажил нь зогссон байх. Одоо амжиргааны зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Монголд  байгаа эцэг эхээсээ авч байна. Цагийн ажил хийдэг байсан ресторан, хоолны газрууд ажиллахаа больсон. Тийм учраас ажиллаж мөнгө олох боломжгүй болсон. Мөн ийм нөхцөл бид ч гэсэн  гэрээсээ гарахыг хүсэхгүй байна.

 

-Дархлаагаа яаж дэмжиж байна вэ?

 

-Амралтаараа гэртээ хариад ирэхдээ сүүтэй цай, чацарганы шүүс зэргийг аваад ирсэн. Энэ мэт дархлаа дэмжих бэлдмэлүүдээ найруулж уугаад, хоолоо сайн идээд, гэртээ байна даа.

 

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх сайн сайхныг хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Нэгл: Жирийн оюутан, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг л татан авах
2020-04-08
Zahirgaa:
Ene huu holbogdoh medeellee uguurei ongotsond suulgaad uguy!
2020-04-06
Zochin:
Zugeer l huurhun bgaa bdlaa l yrisan bn shu de, ynz bureer heleh shaardlaga bgaamuu.
2020-04-02
иргэн:
Оюутнууд бол аргагүй ээ. Зорилготойгоор гадаадад амьдарч сурч бна. Зүгээр л Монголд амьдархгүй гээд эх орноо голсон хүмүүсийг бодохоор л. Тусгай онгоцоор ирсэн тэдгээр хүмүүс цаг сайхан болонгуут буцаад эх орноо хаяад гарах байхдаа
2020-04-02
зочин:
худлаа яриагүй л байна ш дэ
2020-04-02
Bat:
Haruutai unataj hevteed l baidag bizdee Tedendee doromjluul hohi ni
2020-04-02
Иргэн:
Манчестэрийг хэд байдагийг мэдэхгүй ч хот хотоороо өөр байдаг шүү
2020-04-02
oyutan:
Яг энэ хотод байгаа. Дэлгүүрүүд буцаад бараатай болж эхэлсээн.
2020-04-02
Худлаа ярих гэж....англид цалин цагийн доод хэмжээ £8.21 шүү !!!!
2020-04-01
зочин:
худлаа яриагүй л байна ш дэ
Иргэн:
Манчестэрийг хэд байдагийг мэдэхгүй ч хот хотоороо өөр байдаг шүү
Odoooniii zarim huuhduuud yamar ch nyaltsgai yum deee... yalgavarlan gaduuurhllaaa geed l uilj unjaaad buuun sur bolohiiin.... huniiii nutagt amidralaaa bosgoh gej chadan yadan zutgej baigaaa humuuuus ene baitugai l yum uzdiiishd. Ene uvchin garsan garaaagui yalgavarlan gaduuurhalt buh l gazar baidiiishd. Tiiim bolohooor 20 duhsun nasand huregchid baij uilj mailaaad bailgui baigaa nuhtsul baidaldaaa tohiruuulaaad zorison zorilgoooo bieluuuleeed aaav eejiiinheee ugsun heden tugrugiiig tolgoidooo erdem nom bolgoood baijiii
2020-04-01
Харууд бол хамгийн сүүлд модноос буусан боолууд
2020-04-01
ы:
америк, европ буюу цагаан арьстнуудын улс, орнуудад бол: 1-т цагаан арьстан, 2-т харууд, 3-т азиуд ордог штэ.
2020-04-01
Мөнхбаярын хохирогч:
Hi ахтайгаа холбогдоорой
2020-04-01
зочин:
хар арьстнууд өөрсдөө дээрэлхүүлдэг байж хөгийн зантай амьтад шүү. Аргагүй дээ бяцхан тархи ой ухаантай хүмүүжилгүй амьтад.
2020-04-01
Bat:
Haruutai unataj hevteed l baidag bizdee Tedendee doromjluul hohi ni