"Али Баба"-гийн Жек Ма сайн үйлсийн тусламж ирүүлэв
2020-03-31

БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийн ээлжит арга хэмжээ 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

 

 

Энэ удаад БНХАУ-ын “Али Баба”, “Ма-юнь” сайн үйлсийн сангаас Монгол Улсад 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлаж байгаа юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хандив гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, Хятад улс COVID-19 өвчний эсрэг олон улсад хийж буй тэмцэлд идэвхтэй оролцож, эд материалын болон хүн хүч, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байгааг бид талархан харж байна гээд Хятадын төр засаг, ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй эдгээр тусламж дэмжлэг нь нэн дутагдалтай байгаа эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, энэ халдварт өвчний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд маш чухал ач тус болж байгааг онцлон тэмдэглэв.

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, БНХАУ-д тохиолдсон хүн сорилт бэрхшээлт цаг үед Монгол Улсын төр засаг, байгууллага, иргэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Монгол Улсад COVID-19 өвчний эсрэг явуулж буй тэмцэлд тус дэм болгон манай Али Баба компаниас энэ удаагийн хандив тусламжийг ирүүлж байна. Цаашид ч ийм хандивын ажиллагаа үргэлжлэх болно гэв.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Bilegiin morinii shudiig uzdegguiee gej neg ug bdgiimdaa.
2020-04-02
Иргэн:
Хятадын тест коронавирусыг илэрүүлэхдээ муу ,маск нь мөн адил хамгаалахгүй бна гэж дэлхийн улсууд татгалзаж бна шүү.
2020-04-01
Bilegiin morinii shudiig uzdegguiee gej neg ug bdgiimdaa.
зочин:
дундрашгүй гол мэт тусламж ирлээ дээ, аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж энэ дээ
2020-04-01
дэлхийд зартай хөрөнгөтэй, Монголын долларын тэрбумтангууд минь туслаач. Гурван үсэгтэй коммпаний удирдлагууд минь. Нэр хүнд, хожим хойчоо бодооч. Хамаатан садан, ураг төрлөө түр хойш тавиач.
2020-03-31
дэлхийд зартай хөрөнгөтэй, Монголын долларын тэрбумтангууд минь туслаач. Гурван үсэгтэй коммпаний удирдлагууд минь. Нэр хүнд, хожим хойчоо бодооч. Хамаатан садан, ураг төрлөө түр хойш тавиач.
2020-03-31
wow
2020-03-31
Зочин:
Баярлалаа.
2020-03-31
Irgen:
Sain er bna.
2020-03-31
Зочин:
Дэлхийн хмжээний асуудалд азичууд бид санаа сэтгэлээрээ нэгдэж байх нь чухал, тэр дундаа мөнхий хөрш манай 2 орон!
2020-03-31