Трамп: Хүндхэн хоёр долоо хоногийг туулах хэрэгтэй байна
2020-04-01

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор АНУ-ыг "хүндхэн хоёр долоо хоног" хүлээж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

 

"Бид дахиад хүндхэн хоёр долоо хоногийг туулах хэрэгтэй байна"  хэмээн тэрбээр мэдэгдээд эдгээр "хүнд" өдрүүдийн дараа "хонгилын үзүүрт гэрэл харагдана"  хэмээн өгүүлсэн байна.

 

"Дараагийн 30 хоногт бүх америкчууд заавар зөвлөгөөг дагах нэн шаардлагатай. Энэ бол үхэл, амьдралын асуудал" хэмээн Америкийн төрийн тэргүүн онцолжээ.

 

Энд дуулгахад, CNN агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 31-ний байдлаар АНУ-д COVID-19 вирусийн улмаас 770 хүн нас барсан байна. Энэ нь тус улсад цар тахал нүүрлэснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин