ШУУД: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна
2020-04-01

Азийн хөгжлийн банк болон Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна. Экспорт, импортын эхний гурван сарын статистик, боомтуудын зөрчлийн талаар мэдээлэл өгөх энэхүү хэвлэлийн хуралд ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын ХТХА-ны дарга Б.Сүхбаатар, ГЕГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцож байна. 

 

 

Гаалийн байгууллага 2020 оны эхний гурвад сард нийт 77 зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн 1 хэрэг байна. Эдгээр зөрчилд нийт 63.07 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. 

 

Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа, эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт гэх металл нь 37.8 сая төгрөг болжээ. 

Shuud.mn
Сонин хачин