Хот төлөвлөлтийн талаар иргэдээс цахимаар авах санал асуулгын хугацааг сунгалаа
2020-04-01

 

НЗДТГ-аас Хөгжлийн сангаар хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс цахимаар санал асуулга авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл сунгаж байгааг талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээллээ.

 

Цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 800 гаруй мянган иргэдээс  хот төлөвлөлтийн санал асуулга гуравдугаар сарын 01-ээс эхлэн авч эхэлсэн.

 

SMART UB аппликейшныг ухаалаг утас ашигладаг хэн бүхэн татан авч овог нэр, гэрийн  хаягаа бичээд  амьдарч байгаа  дүүрэг, хороонд  хийх бүтээн байгуулалтанд өөрийн саналыг тусгах боломжтой байна.

 

Иргэд гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, дахин төлөвлөлтийн талаар санал ихэвчлэн өгч байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар  цахимаар есөн дүүргийн 277 мянган иргэн саналаа ирүүлсэн бөгөөд энэ нь нийт иргэдийн 34,4 хувьтай тэнцэнэ.

БГД-ийн иргэдийн -15%

БЗД-ийн иргэдийн -15%

Налайх дүүргийн иргэдийн -62,5%

СХД-ийн иргэдийн -37,5%

СБД-ийн иргэдийн-56%

ХУД-ийн иргэдийн -35%

ЧД-ийн иргэдийн -80,5%

Багануур дүүргийн иргэд -55%

Багахангай дүүргийн иргэд  -100% саналаа өгчээ.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин