Тусгаарлагдсан иргэдийн чөлөөт цагт боловсролын байгууллага анхаарах хэрэгтэй
2020-04-01

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн болон өөр олон байгууллагаас гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа иргэдийн 624 цэгт хяналт тавигдаж байгаа.

 

Тусгаарлалтын хугацаа дуусч тусгаарлах байрнаас гарч гэртээ харьсан 14 иргэн гэртээ тусгаарлагдах ёстой журам зөрчиж гэр орондоо архидан согтуурч улмаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэх нөхцөл байдал үүссэн.

 

Харин тусгаарлалтын байранд байгаа иргэдийн зөрчлийг тухай бүрт нь ухуулж таниулж байгаа учраас байдал тайван байна. Тэд шаардлагыг ухамсарлаж дэгтэй, журамтай хүлээн авч байгаа, баярлалаа. Харин тусгаарлах байранд уйдсан иргэд олон байгаа. Энэ хугацааг ашиглан монголбичгээ сургах зэргээр боловсролын байгууллага анхаарах нь зүйтэй байна. Тусгаарлалтад байгаа иргэдийн чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой болов уу гэж бодож байна” гэлээ.

 

Дашрамд мэдээлэхэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд тусгаарлагдаж байгаад 21 хоногийн хугацаа дуусч гэртээ харьсан нэг эмэгтэй эргэн COVID-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн зовиуртайгаар эмнэлэгт хандан хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
busad yamduud yuch hiihgui umaa
2020-04-01