Д.Лүндээжанцан: Сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөнө
2020-04-01

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг тавдугаар сарын 25-нд мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбоотой дагаж мөрдөх хуулиудад өөрчлөлт оруулахаар байгаа. Энэ талаар Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Өндөржүүлсэн онцгой байдлын үед УИХ хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?

 

-Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөл бүрдээд байна. Ингэхийн тулд цахим хуралдааны дэгийг батлах хэрэгтэй. Цахим хуралдаа бүгдээрээ орно, саналаа нэг зэрэг хураана. Ингэхийн тулд байршил чухал. Ардын их хурлын танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байсан. Цаашдаа дайны, онц байдал тогтсон зэрэг үед төрийн эрх барих дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй. Коронавирусийн халдвар өвчин сайд, дарга гишүүнийг ялгахгүй. Тийм учраас онцгой нөхцөлд цахимаар хуралдах нөхцөлийг нээх хэрэгтэй. Нэг цагийн өмнө сүлжээднээ орно, үгээ хэлнэ, шийдвэрүүдээ цаг алдахгүй гаргана. 

 

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн үү?

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт оруулах олон хууль шил шилээ даран хүлээгдэж байна. Хөл хорионы үед ч ажлын хэсэг гарч, Шүүхийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар оруулсан байгаа. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг сайтад тавьсан байгаа. Одоо УИХ-ын эрхзүйн байдлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ирэх 7 хоногт өргөн барихаар бэлэн болгож байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлж байна. 

 

Үндсэн хуульд оруулсан дагаж мөрдөх тухай журмын хуулий нэгдүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана" гэж заасан. Хуваарийг нь гаргасан. Тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуулийг дагаж мөрдөнө. Шинэ Үндсэн хуулийг батлахдаа ч Улсын бага хурал дагаж мөрдөх хуулийг хуваарийн дагуу хэлэлцэн баталж байсан. Үүнтэй адил энэ хаврын чуулганаар хуваарийн дагуу УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд ирэх 7 хоногт өргөн барина. Шинэчилсэн хуулиар УИХ-ын хуралдаан 39-ээс дээш гишүүнтэй байх, Засгийн газрын гишүүд давхар дээлтэй  байх хязгаар, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг асуудлыг тусгаж өгсөн.

 

-Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэхээр хуульчид маргаж байна. Энэ талаар?

 

-Хуульчид ямар ч зүйл дээр маргаж чаддаг онцлогтой. Сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Тэгээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг шинэчилсэн хуулиар өргөн барина.  УИХ-ын шинэчилсэн найруулгыг баталж, УИХ-ын 2020 оны сонгуулийн анхдугаар чуулганаар мөрдөгдөнө. 

 

-Хаврын чуулганыг цахимаар хуралдуулахаар тоног төхөөрөмжийн хувьд асуудал үүсэх үү?

 

-Би хууль санаачлагачийн хувьд энэ асуудлаар УИХ-ын Тамгын газар, мэдээлэл технологийнхонтой хамтарч зохицуулах гэж байна. Олон улсын хөл хорио, дэглэмийн үед хэрхэн хуралдах талаар тусгаж өгнө. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ҮНДСЭН ХУУЛЬ:
НӨГӨӨТЭЙГҮҮР ҮНДСЭН ХУУЛИА ДАГАЖ МӨРДӨХХ ХУУЛИАРАА ЗОХИЦУУЛЧИХАЖ БАЙГААМУУ ... ЛҮНДЭЭ ГУАЙ
2020-04-02
ККК. ХОТООС ХОЛХОН ХЭЭР ГАРААД 2 2 МЕТРИЙН ЗАЙД СУУЦГААЧУУЛ БОЛОХЫМ БИШҮҮ ... ККК
2020-04-02
БИ МОНГОЛ ИРГЭН:
ХАХА ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ МАНЫХАН ХУУЛЬ МӨРДӨХГҮЙ ГЭВЭЛ БИ Ч МӨРДӨХГҮЙ __ ОЛОН ТҮМЭН Ч ДАГАХГҮЙ ТМ ҮЕД Л ХУУЛЬ ДАГАХ НЬ ЯМАР ЧУХАЛ БОЛОХЫГ УХААРЦГААХ БАЙХ.. ӨӨРСДӨӨ БАТАЛСАН ОДОО ХЭРЭГЖҮҮЛХЭЭС ӨӨР ЯМАР Ч ЗАМГҮЙ . ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ ДУР ДУРААРАА ХУУЛЬ ӨӨРСДӨНДӨӨ ТААРУУЛЖ ЗАСААД БАЙВАЛ МОНГОЛ УЛСАД ЭРХ ЗҮЙТ ТӨР БИТГИЙ ХЭЛ ЧӨТГӨР Ч ТОГДОХГҮЙ ҮЙМЭХ БОЛНО ХАХА..
2020-04-02
иргэн:
Шинэ гэдэгийн цаана еерсдее байна гэж тооцоо биз дээ !Та нар одоо 90 -ээд оноороо дуусахгуй дээ .Ьурэн дампуураад хэн ч биш ьолж ,туруучээсээ хэл амаар доромжлуулаад ,амьтны хараал идээд дуусч бна !Наад МАН гэгч хулгайн бутэцээ татан буулгаад тарвал ард тумэнд ач тустай зуйл болж сайнаар дурсагдана !
2020-04-02
Mongol Ulsyn khuuli Mongol Ulsyn Undsen khuulid niitsekh yostoi, tegekheer Undsen khuulitai zurchildsun Zasgiin gazryn tukhai khuuli urgeljilj uilchlekh ni zokhisgui khereg yum ...
2020-04-02
18 настай залуу шиг болчихсон өвөө дөө баяр хүргэнгээ духан дундуур нь нэг дэсчихмээр санагдлаашд.буруу зөнөг залгасан өвгөн.хэхэ
2020-04-02
Иргэн:
Ямар ач холбогдолтой гэж 5- р сарын 25 гэж тогтоосон юм бол доо. Сонгууль болдог хугацаагаа мэддэггүй юм байх даа. Аргагүй л 76 мангуу гэдэг үнэн юм даа.
2020-04-01
дагалдах хуулиндаа шинээр байгуулагдах засагт хамаарна гээл оруулчихгүй. нэг их түргэн хийгээд байсан. бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг. мөн тэр 2050 байна бас л гэрлийн хурдаар хийсэн юм. будлиан.
2020-04-01
зочин:
Шинэээр байгуулах засгийн газарт л хамаарах нь зөв баймаар ГЭтэлхуулиа 5-р саын 25-ны өдрөөс мөрдөнө гэж бичиж баталчихаад түүнийгээ мөрдөхгүй бол Өнөрбаяр хуульчийн санал яалт ч үгүй зөв болоод л байна даа
2020-04-01
Unen:
5-25 ?!
2020-04-01
энэ үнэхээр зөнөжээ. одоо амраагаарай настай хүнийг хайрла
2020-04-01
Ygyi:
Gavyat huulich maani zuv l tailbarlaj bn.
2020-04-01
Энэ өвгөн зөнөө юу даа. Хуулиа буруу тайлбарлахд эхэллээ
2020-04-01
Mongol Ulsyn khuuli Mongol Ulsyn Undsen khuulid niitsekh yostoi, tegekheer Undsen khuulitai zurchildsun Zasgiin gazryn tukhai khuuli urgeljilj uilchlekh ni zokhisgui khereg yum ...
Ygyi:
Gavyat huulich maani zuv l tailbarlaj bn.