COVID-19: Нидерландад 101 настай эмэгтэй эдгэрчээ
2020-04-01

 

Нидерландад COVID-19 вирусийн халдвар авсан 101 настай эмэгтэй эдгэрсэн талаар NL Times мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Голланд мужийн эмнэлэгт өндөр настныг "COVID-19 вирусийн халдвар" гэсэн оноштойгоор хэвтүүлсэн бөгөөд курс эмчилгээ хийсний дараа түүний өвчин илааршиж, эмнэлгээс гарсан байна. 

 

Эмнэлгийн эмч өвчтөнийг "зоригтой, хүчтэй эмэгтэй" гээд түүнийг хорио цээрийн горим маш сайн мөрддөг гэж онцолжээ. Түүнчлэн өндөр настай өвчтөн эдгэрсэн нь "эерэг туршлага" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, 100-аас дээш настай өвчтөн аюулт өвчнийг даван гарсан тохиолдол өмнө ч гарч байлаа. Тухайлбал, Италид 101 настай эр, 102 настай эмэгтэй COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчнөөс илааршжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүй дээ
2020-04-01