Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
2020-04-01

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнийн тухайд мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна.  Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдчихлээ.

 

Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр бидэнд санал тавьсан. Тэднээс нэрлэвэл:

 

Говь

 

Кашмер холдинг

 

Богд кашмер

 

Сор кашмер

 

Монгол микра

 

Хатад интернэйшнл

 

Монгол нэхмэл

 

Сувд

 

Гоёл

 

Влю скай

 

Буян

 

Эрдэнэт ноолуур

 

Өгөөж шим ХХК

 

Баялаг-Өлзий ХХК

 

Жижиг сүлжих үйлдвэрүүд

 

Үүнээс арав нь 100-110 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ гэж бидэнд санал өгсөн. Ингээд дунджаар улсын хэмжээнд нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах, бэлтгэх бололцоотой юм байна гэсэн тооцоо гаргасан учраас төр засаг шийдвэрээ гаргасан. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. 

 

Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хоёр том зорилт тавьж байна.

 

НЭГ: Үндэсний боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ тасарлтгүй явуулж ажлын байраа хадгалах 

 

ХОЁР: Малчны хөдөлмөрийн үр дүн, үнэ цэнийг унагахгүй гэсэн "алтан дундаж"-ыг олгох гэж бид их хичээсэн.

 

Халдвар тархсан онцгой нөхцөл таарч байгаа учраас барьцаа хөрөнгө нь хүрэхгүй бол бэлтгэж байгаа ноолуурыг чинь барьцаалъя гэсэн. санал тавьж байна. 

 

Бид аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үндэслэл тооцоог хянаж үзээд арилжааны банкнаас зээлийг олгоно. Аж ахуй нэгж болгонд арилжааны банкин дээр тусгай данс нээнэ. Энэ дансанд мөнгийг нь байршуулна. Эрхээ авсан, зээлээ авсан аж ахуй нэгжүүд орон нутагт очиж ноолуураа бэлтгэнэ. Ингэхдээ малчинтай гэрээ хийнэ. Энэ гэрээнд орон нутгийн хүнс хөдөө аж ахуйн байгуулалгууд гуравдагч талууд болж оролцоно. Ноолуураа өгсөн малчны дансанд дээрх банкны данснаас мөнгийг нь шилжүүлж өгнө. Ингэснээр малчдад очих үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Ноолуурын чанарт тавих хариуцлагыг өндөржүүлнэ.

 

Одоо бол үйлдвэрүүдэд ноолуурын зээл олгох үйл ажиллагаа явагдаж байна. Дөрөвдүгээр сарын 5-наас ноолуурын бэлтгэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс малчид ноолуураа борлуулах гэж яарч, бачимдан хямд үнээр худалдаалахгүй байх хэрэгтэй" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Malchin:
300.0 terbum tugrug buh nooluuriig 20000 t guur hudaldaj avahad hureltseh mungu.
2020-04-03
50000төг ноолуур аваад 100000төг гэрээ хийсэн гээд хэсэг улс цөм баяжих юм бна . Банкууд л үйлдвэр авахгүй өндөр үнэтэй ноолууртай хоцрох юм бна. Малчид минь 100000гэсэн тоонд хууртагдаж байна даа Одоо 80000д өгсөн нь хамгийн өндөр үнэ болох нь дээ
2020-04-01
100000төг ноолуур авах үйлдвэр байхгүй ашиг ч байхгүй худлаа хэдэн том үйлдвэрт энэ зээлийг хувааж өгөөд үрэн таран хийх юм бна. ЖДҮ_н сонгодог хувилбар бна даа. Ноолуур хятадууд орж ирээд 50000 болно доо . Ийм сонин юм хийж байдаг хайран улсын мөнгө
2020-04-01
Чулуун:
Ноолуур модноос гарчихаад байхад энэ зөнөг шар сэмжилсэн авилгач өвгөн, хоригдол Баатар хоёр л үнийг нь өсгөх гэж тэмцэх юм. 50,000 төг үнэтэй ноолуурыг яаж 100,000 төгрөгөөр авах вэ дээ
2020-04-01
Хүн муутай улаан коммунист:
Дауны синдромтой охиноо хаясан янхан өвгөн. Залуу эхнэр нь Оросоогийн Цэенбадам. Бас юун янхан Одгэрэл гараад ирвээ
2020-04-01
Зочин:
100 000 аар 1 кг ноолуур аваад 3 цамц хийгээд хэдэн төгрөгөөр зарах вэ. Амьдралгүй шийдвэр мөнгө үрэн таран хийхээ больмоор юм аа. Энэ коммунист Улаан Одгэрэл гэж янхантайгаа заваараад гэртээ хэвтэж байна биз. Төрөөс зайлах хэрэгтэй.
2020-04-01
зочин:
Эрэлт нийлүүлэлт нь зах зээлийнхээ жамаар үнээ тогтоох байлгүй, Улааныг зүгээр л зайлуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой, малчидын шуналд дөрөөлж улс төр хийхээ болио
2020-04-01
Улайдгүй улаанд хувийн ямаагаа самнаад ноолуураа зараад мөнгөө авчихаад байхад төрөөс бас ноолуурын мөнгө гэж татвар төлөгчдийн мөнгийг өгч байгааг би ерөөс ойлгодгүй юм манай дарга нар ноос ноолуурын мөнгийг өгөх гэж үхэн хатан тэмцдэг нь их ашигтай байдагт байна уу юунд бна
2020-04-01
Ter unetei nooluuraar hiisen baraag avah chadvartai hun bgaa yu... delhii ediin zasag hyamaraad bnaaaa
2020-04-01
Зах зээл өөрөө эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулчихдаг юманд оролцоод яахнавдээ улаан гуай дахиад нэг хуралд суучих боломж гэж харсийн байлгүй дээ!’
2020-04-01
зочин:
Ноолуур гэдэг чинь олон зүйлээс хамаарч үнэ нь хэлбэлзэж байдаг түүхий эд.Хамгийн их нөлөөлдөг нь өнгө, микрон /ширхэглэл/Гэтэл олон жил арай гэж хувийхан бий болгож мөрдүүлж эхлүүлж байсан бэлтгэлийн тогтолцоог хуучны хоцрогдсон э/з нэг нөхөр, хамтрагч нартайгаа нийлж байгаад төрийн нэрээр нураалаа даа.Зээл авсан компаниуд 100<...үнээр авсан ноолуураасаа ашиг хийнэ гэж тэнгэрийн тоо бодож суугаа бол sorry гэж хэлэе дээ.Дараа нь төр дээр алдагдал нь буухыг 100 баталгаатай хэлэе дээ
2020-04-01
Монгол:
Тэтгэвэртээ гармаар юм. Чаддагт нь боломж олгооч.
2020-04-01