COVID-19: Буриадад халдварын батлагдсан тохиолдол 25 болжээ
2020-04-01

 

 

Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан батлагдсан тохиолдол 25 болсны дотор гурван хүүхэд байгаа талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Тахлын голомтын цар хүрээ болон хавьтагчдыг олж илрүүлэх ажил үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүстэй хавьтсан 821 хүнийг олж илрүүлсэн байна.  Эдгээр иргэдийн тавд нь титэм вирусийн халдварын сэжиг илэрч, шинжилгээг Новосибирскийн лаборатори руу илгээжээ.

 

Мөн хавьтагчдын гэр болон ажил дээр халдваргүйжүүлэх арга хэмжээ үргэлжилсээр байгаа аж. Одоогийн байдлаар 21 011 кв.м талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.

 

Буриадын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, тус улсын халдвартын эмнэлэгт  70 хүн, гэртээ эмчийн хяналтанд 1794 хүн  байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин