COVID-19: ОХУ-д 65-аас дээш насны, томууны шинж тэмдэг илэрсэн бүх хүнээс шинжилгээ авна

ОХУ-д сүүлийн өдрүүдэд COVID-19 вирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор, ханиад томууны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан, 65-аас дээш насны бүх хүнд COVID-19 вирус илрүүлэх сорил тавихаар болсон талаар Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгдсэнийг Комсомольская правда дамжууллаа.
ОХУ-д 263888 хүнд вирусийн сорил хийсэн бөгөөд үүнээс 2326 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 121 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ