Ч.Хүрэлбаатар: Гурван салбарт НДШ-ийг чөлөөлөхгүй
2020-04-01

 

Сангий сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр коронавирусийн халдварын үед эдийн засгийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-ОУВС болон бусад мэдээллээс үзэхэд эдийн засгийн хямрал гүнзгий унаад, эрсдэл өндөр байхаар төлөвлөгөө тооцоолсон. Коронавирусийн халдварын  Монголын эдийн засаг үзүүлэх нөлөөг нэг жилээр тооцсон. Өнөөдөр 205 оронд коронавуриус тархсан, бүгдийнх нь эдийн засагт сөрөг нөлөөлж байгаа. Засгийн газраас гурван багц асуудлыг хэрэгжүүлнэ. Ард иргэдийн эрүүл мэндэнд анхаарч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр, эдийн засгийг сэргээх талаар гурван арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

Юуны өмнө ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 17 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Үүнээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 20.6 тэрбум төгрөгийг гаднын зээл, тусламжаар авахаар ярьж байгаа. 

Шинэ коронавирусийн тархалтын үед иргэдийн эдийн засгийг хамгаалах зорилгоор Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар батлуулахаар хэлэлцлээ. Богино хугацаанд бид нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийнэ. 

 

Иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр боловсролын салбарт хэмнэгдсэн мөнгөнөөс хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн дээр сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгоно. 

 

Засгийн газар дөрөвдүгээр сарын 01-нээс эхлээд  зургаас сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн НДШ, иргэдийн цалингаас ОАТ авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнд гурван чиглэлийн албан байгууллага, компани, албан хаагчидд  хамрагдахгүй. Үүнд: 

-Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.

-Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.

-Тендэр зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй.

 

Нийтдээ 526 мянган ААН-ийн ажилчид НДШ-ээс чөлөөлөгдөнө.Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна.  Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлнэ.хэмээв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Улсаас мөнгө авч хийгээгүй, өөрийнхөө мөнгөөр ажил хийж дууссаны дараа мөнгө авах нъ яах юм? Тендэрийн ажил хийсэн биш Зээл авч, хүү төлж байгаа мөнгөө төрийн өмчит компанид оруулаад мөнгөө буцааж авч чадкуй байна, ингэж төрд шулуулж байгаачууд нъ яах вэ? Эрх мэдэлтэй, тарган цатгалан Улс төрчид тэдний компани бол мөнгөө түрүүлж аваад ажлаа ч хийхгүй, банкинд хийж мөнгө хүүлдэг, жирийн ард түмний үр хүүхдүүд сурсан эрдмээрээ ажил хийж тендер авахад мөнгө зээлж хүү төлж ажлаа хийдэг. Ард түмэн яаж ч хичээж сурч, хөдөлмөрлөөд өндийхгүй тогтолцоо байна.
2020-04-03
Яриснаасаа шал өөр болоод л гараад ирнэ шүү дээ мэдээллүүд нь. Яг адилхан
2020-04-02
зочин:
Хүрэлсүх бол санаа муутай хөгийн новш ер нь бол урдаа дан хүн барьж асуудлыг яриулаад ард түмний хандлагыг хараад уг асуудлаа өөрөө болиулсон болж шоудна. Ж: ЗТЯ-ны сайд Энх-Амгалангаар нэлээд хэдэн асуудал яриулаад ард түмэн эсэргүүцэнгүүт өөрөө уг асуудлуудыг цуцалсан болж шоудсан. Сая өнгөрсөн 5 дахь өдөр гарч ирээд бүлтрээд л мэдэгдэл хийгээд байсан болохоо болингуут Хүрэлбаатарыг гаргаад баахан чөлөөлөхгүй болоод явчихсан. Хүрэлсүх гээд долоочих гээд байдаг нөхдүүд эдгээр логикуудыг тахиан тархиндаа сайн бодож дүгнэлтүүдээ хийцгээ
2020-04-02
Зочин:
Хүнээ их ялгаварлан гадуурхаж байна аа.Тэр мөнгө хүүлдэг банк,ломбард ББСБагууллага яагаад чөлөөлөгдөж байгаа юм. Төсөвтөө тодотгол хийж ялгаварлан гадуурхсан хүмүүсээ хамруулах хэрэгтэй. Сонгууль болон шүү...
2020-04-02
Зөвөө зөв
2020-04-02
Монголын ард түмэн минь 2020 оны сонгуулиар МАН-ын угаадаснуудыг ор үндсээр нь сонгохгүй байхад л ард түмний амьдрал дээшилнэ, 30 жил доромжиллоо
2020-04-02
муу хог новшнууд дандаа мэдрэлээр тоглоно гаж донтонууд
2020-04-02
Hurelbaataraa chi laigaa uurch udahgui laigaa uurne.
2020-04-01
Зочин:
Эмч багш цагдаа онцгой НДШ байхгүй,Чинзориг бүлтрээд байсан
2020-04-01
balbar:
chi oroo oilgokhgui bn
2020-04-01
Төрийн албан хаагчдыг хамгийн муу муухай руу нь явуулчихаад хөнгөлөлтөнд хамааруулахгүй гэж байгаа нь доромжлол боллоо
2020-04-01
balbar:
chi oroo oilgokhgui bn
олооо:
Хувиараа НДШ төлдөг хүмүүс яах юм, ААН гэж л яриад байна даа. Энэ "ХОТГОР ШАНАГА" чин яачихсан нөхөр вэ. 1 юмыг хэд яриад ч ойлгуулчихаж чадахгүй.
2020-04-01
bat:
Нэгдсэн ойлголтод хүрээд ярьж болдоггүй юм байх даа, Ерөнхий сайд нь нэг, Сангийн сайд нь нэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь нэг юм ярина, бүтэхгүй
2020-04-01
зочин:
за за манайхан нэг иймэрхүү эргэж буцсан эхнээсээ Хүрэлсүх яах гэж тэгэж ярьсын болдоо 6 сарын дараа НД ын дэвтэрээ бөглүүлэх гээж очтол төлөөгүй байна одоо торгуультай бөөнөөр нь төл гэх вий дээ.Хүрэлсүхийн ярьсаныг Хүрэлбаатар засаж баллуурдана.Учиртай 3 толгой гэдэг шиг Учиргүй 2хүрэл толгой битгий болчихоосой
2020-04-01
Зочин:
Төрийн өмчийн оролцоотой, ашигийн төлөө, төрөөс татаас авдаггүй үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжиж байгаа ХХК яах болж бна.
2020-04-01