Шуурхай штаб: Токиогийн нислэг маргааш Улаанбаатараас 13:05 цагт хөөрнө
2020-04-01

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийв.

 

Токиогийн нислэг маргааш Улаанбаатараас 13:05 цагт хөөрч, Токио хотод орон нутгийн цагаар 19:00 цагт бууна. Маргааш өглөө нь буюу дөрвөн сарын 03-ны 08:30 цагт Токиогоос Улаанбаатар руу ниснэ. Улаанбаатарын цагаар 13:05 цагт газардах аж.

 

Сөүлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна. Сөүлээс ирэх онгоцонд 251 зорчигч ирэх гэнэ. Зорчигчдоос урьдчилсан судалгаагаар 17 жирэмсэн эмэгтэй, 0-11 насны 11 хүүхэд, 51 өндөр настан ирэх аж. Харин  Токиогоос 255 иргэн ирнэ. Зорчигчдоос 30 гаруй өндөр настан, дөрвөн жирэмсэн хүн, 36 бага насны хүүхэдтэй гэр бүл байгаа аж. 

 

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа.  Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Ао:
Шуурхай штаб гэж хэрэггүй шүү дээ больцгоо
2020-04-02
Зочин:
Пиздануудаа коронавирусийн халдвартай орнуудаас хүн авчирч яах гээд байгаа
2020-04-02