АНУ-ын тагнуул: БНХАУ COVID-19 вирусийн тархалтын бодит мэдээллийг нуусан
2020-04-02 08:33

 

БНХАУ-ын эрх баригчид өөрийн улсад нь тархсан COVID-19 вирусийн дэгдэлтийн цар хүрээг нууж, халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоог дарж мэдэгдсэн тухай нууц илтгэлийг Америкийн тагнуулынхан АНУ-ын Ерөнхийлөгчид өгсөн гэнэ. Энэ талаар гурван албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар Bloomberg мэдээлжээ. 

 

Bloomberg агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд өөрсдийн нэрийг дурьдахгүй байхыг хүссэний дээр баримт бичигт дурдсан тодорхой мэдээллүүдийг задлаагүй байна. Харин БНХАУ-ын албан ёсны мэдээлэл нь үзүүлэлтүүдийг зориудаар бууруулсан гэх хардлагыг төрүүлж байгаа хэмээн онцолжээ.

 

Түүнчлэн, Иран, Индонез, Орос улс тэр дундаа нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэх Хойд Солонгост эргэлзэх нөхцөл бий, олон нийтэд хуурамч мэдээлэл өгсөн гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа гэнэ.

 

Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ өвчлөлийн цар хүрээг нуусан Хятадаас болж Америкийн эрх баригчид COVID-19 вирустэй тэмцэх арга хэмжээг хэтэрхий оройтуулсан хэмээн онцолж байлаа.

 

"Хятад улс 12 дугаар сард дэлхий дахинд мэдээлэхээсээ хавьгүй өмнө энэ тахалтай нүүр тулсан гэдэг нь ойлгомжтой болж байна. Олон улсад мэдээлэхээсээ сарын өмнө ч байж магадгүй" хэмээн Майк Пенс мэдэгдэж байсан юм.

 

 

Энд дуулгахад, АНУ-д COVID-19 вирусийн халдвартай холбоотой нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Дэлхий дахины өвчлөлийн статистикийг харуулдаг Worldometers -ийн мэдээллээс харахад, дөрөвдүгээр сарын хоёрны өглөөний бйдлаар 212 мянган хүн халдвар авсан бол 4,7 мянган хүн нас баржээ. Ийнхүү өвчлөлийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа АНУ COVID-19 вирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
huzaa delhiin buh orond hohiroliig tolohl uldezdee bas yunch hoorhon argaar busdiig huurah sanaatai or zeeliig tur zogsoono gevuu jduu ornuudiin za ingeed afrikruu carcaanii ursgalaasch hurdan huzaa nuudel hiih tsag oirtzee
2020-06-08
Гайхах ч юм биш:
Тэр жил монголд булчин задрах тахал Эрээн-Замын Үүдээр дамжиж орж орж ирэхэд манай талын мэдэгдлийг яаж эсэргүүцэж байгааг зарим хүн санаж байгаа байх. Үүнээс болж хэд хэдэн нас барсны дотор хилийн цэргийн байлдагч байсныг хүмүүс огт санахгүй байна. 2002 онд SARS COVID-2 дэгдэхэд л мөн л нуун дарагдуулсан хэрэг гарсан. Түүний төлөө орон нутгийн түшмэддээ ажлаас нь халж хэдэн хүн ХКН-аас хөөгдсөн . Тэгсэн саяхны тохиолдолд ч гэсэн хятадын төр засгийнхан энэ мэдээллийг биш Ухань хотын эмнэлгийн ерөнхий эмч анх дэлхий нийтэд зарлаад үүнийхээ төлөө түүний эсрэг эрүү үүсгэсэн байсан шүү дээ.
2020-04-03