Сөүл дэх монголчуудаа авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
2020-04-02

 

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Онгоц Сөүл хотод 12.50 цагт газардана. Харин 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу хөөрч, 17.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм. 

 

Харин Улаанбаатараас Токио чиглэлд энэ өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Мөн маргааш буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ. Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.  

 

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн аж.

 

Сөүлээс өндөр настан, асран хамгаалагч нарын 40 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 110, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй 51, бусад 13, нийт 251 иргэн ирнэ.

 

Токиогоос өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэдтэй 36, дамжин ирж байгаа 50 гаруй. жирэмсэн дөрөв, бусад 120 хүн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Агуу эх оронч ХҮК өвчин авчруулж байна
2020-04-02