COVID-19: Израилийн Эрүүл мэндийн сайд халдвар авчээ
2020-04-02

Израилийн Эрүүл мэндийн сайд Яаков Лицман эхнэрийн хамт COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан талаар  Times of Israel мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайд болон түүний эхнэрийн биеийн байдал сайн байгаа, эмч нарын хяналтанд тусгаарлагдсан бөгөөд сайд гэрээсээ ажиллаж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын 23-наас Израиль улс даяар хөл хорионы журмыг аажмаар нэвтрүүлнэ гэж тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд Гилад Эрдан мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ ёстой еврэй хүн байна
2020-04-02
Иргэн:
гадаадад халдвар авсануудаа ингээд л нэрлэчихэж байгаа биз дээ. Манайх үхсэндээ нууцалдаг юм. Халдварт өвчтнийг нэрлэхэд юу нь болохгүй гэж. Энэ чинь хүний хувийн нууц биш, халдвар тархах үзэгдэл тул нэрлэх хэрэгтэй.
2020-04-02