Трамп: АНУ хамгаалалтын хэрэгслийн нөөцөө бараг шавхчихсан

img

 

COVID-19 вирусийн тархалтын үед АНУ-ын Үндэсний стратегийн нөөцөд хадгалагдаж байсан амны хаалт, шүүгчтэй амны хаалт, эмнэлгийн хувцас, бээлийний нөөц дуусч байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 

 

"Бид хамгаалалтын хэрэгслүүдийг шууд эмнэлгүүд рүү хүргүүлж байгаа. Эхлээд нөөцлөөд дараа нь мужуудын эмнэлгүүд рүү хуваарилах гэсэн зарчмаар бид ажиллахыг хүсэхгүй байгаа учраас нөөцлөхгүй, нөөцийн сан дахь хэрэгсэл дуусч байгаа хэрэг" хэмээн Трамп тайлбарлажээ.

 

Энд дуулгахад, онц байдлын үед хэрэглэх эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслүүдийг их хэмжээгээр нөөцөлсөн Үндэсний стратегийн нөөц дэх  хамгаалалтын хэрэгслүүдийн нөөц бараг шавхагдсан талаар Ройтерс агентлаг мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юу хэлэх вэ бид агуу гүрэн тэвдэж байхад манай амраа дарга ингэж мунхаглаад л сууж бн шүү дээ
2020-04-08
АНУ ийм байхад манайхан 3 тэрбумаар моднуудаа сугалж хаяна гээд сууж байдаг
2020-04-02
Юу хэлэх вэ бид агуу гүрэн тэвдэж байхад манай амраа дарга ингэж мунхаглаад л сууж бн шүү дээ