Драмын жүжгүүд видео санд оров
2020-04-02

 

Улсын Драмын Эрдмийн театраас 2014 онд "Бэсрэг жүжиг" төслийн хүрээнд бүтээсэн А.Вампиловын "Хэрээт төгөл", Г.Пинтерийн "Өчигдөр", Николай Колядагийн “Манекен”, Н.Ганхуягийн "Бүүвэй", Люсиль Флетчерийн "Уучлаарай та дугаар андуурч", 2006 онд бүтээсэн Ш.Гүрбазарын зохиол "Надаар тоглосон хайр" зэрэг өөрийн урын санд буй драмын жүжгүүдээ UnivisionLooktv, DDISH, SkymediaSkygomotv видео санд оруулжээ. 

 

Тус театрын зүгээс дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монголчууддаа зориулан оюунлаг бэлэг барьж буй аж.

 

Хүн байхын утга учрыг “Хэрээт төгөл” харуулна

 

Зохиолч: А.Вампилов


Найруулагч: Б.Мөнхдорж


Тайзны зураач: Т.Аянга

 

Гол дүрүүдэд:


Баохин-Ч.Алтан-Өлзий


Лохов-П.Цэрэндагва АЖ


Анна-Г.Урнаа МУГЖ


Виктория-Д.Ганцэцэг СТА


Камаев-А.Чингүн СТА


Борис-Г.Алтангэрэл СТА

 

“Хэрээт төгөл” жүжиг нь хүний ёс жудаг мөн чанарын тухай харуулсан нэг бүлэгт жүжиг. Өндөр албан тушаалтай, чинээлэг Баохин, хотын захын хуучны байранд амьдрах Викториягийн гэрт очсоноор үйл явдал өрнөнө. Цонхны цаана хэрээнүүд гуаглах тоолонд Баохины бие муудсаар зүрх нь хаагдах хэмжээнд хүрнэ. Үүнд айж сандарсан Виктория тусламж дуудахаар түүний эхнэр, хүүхэд рүү нь залгана. Гэвч түүний бодож байснаас байдал эсрэгээрээ эргэж Баохины гэр бүл түүний эрүүл мэндэд биш эд хөрөнгө, нэр төрд нь санаа зовнин түүгээр ч зогсохгүй эд хөрөнгийг нь булаацалдах болно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин