ШУУД: "Чингис хаан" музейн барилгын ажлыг эхлүүлж байна
2020-04-02

"Чингис хаан" музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ болж байна.

 

 

 

Монголын Байгалийн Түүхийн Музей 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байв. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах шийдвэр гарсны дагуу музейн барилгыг нураасан.

 

Харин өнөөдөр музейн суурин дээр шинээр баригдах"Чингис хаан" музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан,  долоон давхар баригдана. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
зээ:
Ямар үзвэр тавих нь л чухал байна. Орлуулсан, дуураймал, зохиомол юм тавибал, хуучны Лениний музей шиг л юм болно
2020-04-02