COVID-19: Буриадад халдварын тохиолдол 30 боллоо
2020-04-02

 

Буриад улсын Эрүүл мэндийн яам тус улс дахь COVID-19 вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийг өглөө. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын хоёрны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийтдээ 30 болсон байна. 

 

Өнөөдрийн байдлаар, хавьтагчдын тоо 1007-д хүрсэн бөгөөд тэднийг бүгд лабораторийн шинжилгээнд хамруулснаас зургаан хүн COVID-19 вирусийн халдварын сэжигтэй гэсэн үр дүн гарчээ. Тэдний шинжилгээг Новосибирскийн лаборатори руу илгээсэн бөгөөд гэрийн болон ажлын байрны голомтуудад халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа аж. 

 

Буриадын ЭМЯ-ны хэвлэлийн албаны мэдээлснээр, хүүхдүүд вирусийн халдварт өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд халдварын сэжигтэй хүмүүсийн дунд нэг ойтой хүүхэд байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин