COVID-19: Италийн хоригдлууд амны хаалт үйлдвэрлэнэ
2020-04-02

 

Италийн Милан хотын дөрвөн хорих газрын хоригдлууд "Нэгдмэл Итали" төсөлд оролцон, оёдлын үйлдвэрүүдийн удирдлаган дор амны хаалт үйлдвэрлэж эхэлнэ гэж BBC мэдээллээ.

 

Италид амны хаалт хүрэлцэхгүй байгаа бөгөөд төслийн хүрээнд долоо хоногт 10 мянга хүртэлх тооны амны хаалт үйлдвэрлэнэ гэж төслийн удирдагчид мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Итали улсад гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бүхий л стратегийн ач холбогдолтой байгууллагуудаас бусад бүхий л байгууллагууд, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад бүхий л худалдааны цэгүүдийг хаасан юм. 

 

Мөн иргэдийг нэн шаардлагагүй бол гэрээс гарахыг хориглон, олон нийтийн бүхий л арга хэмжээг цуцалж, боловсролын байгууллагуудыг хаасан. Түүнчлэн нийтийн хоол, зугаа цэнгээний газруудын үйл ажиллагааг ч зогсоожээ. Улмаар хүмүүсийг бусадтай харилцахгүй байхыг зөвлөн, гудамжинд шалгалт, эргүүл гарсан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн мягмар гаригийн үд дунд, вирусийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, эмнэлгийн ажилтнуудыг дэмжих зорилгоор орон даяар нэг минут дуугаа хураасан байна. Мөн энэ үеэр улс орон даяар төрийн далбааг бөхийлгөжээ.

 

Дөрөвдүгээр сарын хоёрны байдлаар Италид COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 110 мянга давсан бол 13 мянган хүн вирусийн халдварын улмаас нас баржээ. Тус улс COVID-19 вирусийн халдварын улмаас амь насаа алдсан хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
nas barsan hymyysee orshuulah esloliin zurag baina, orovdoltei um baina lee ger oniih ni salah es guizetgej chadahgui ochnoon avs orood tavichihsan mash hezyy harahad
2020-04-02