Тариалан эрхлэгчдэд бодлогоор дэмжлэг үзүүлнэ
4-2

 

Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан  Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчийг хүчийг дайчлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

 

Мөн хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад  шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан  олгох арга хэмжээг хаврын тариалалтын өмнө  авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Эдгээр ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Монголын тариаланчдын үндэсний холбоо 2020 оны хаврын тариалалтыг  ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн зорилтын түвшинд хүргэж технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад тариаланчдын хариуцлага, хүч хөдөлмөр, оролцоог нэмэгдүүлж, улаанбуудай болон төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг 100 хангах, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд  хүргэх  ажлыг зохион байгуулах, Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтворжуулах, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ чанарыг сайжруулахад чиглэлээр ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бололцоог бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүн гаргах чиглэлээр хамтран ажиллах илэрхийлсэн юм.

 

ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан “Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тос тарималын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж бодож байна.

 

Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага байна. Үүний үр ашгийг тодорхойлж тодорхой саналыг боловсруулах шаардлага байна. Элсэн чихрийн хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоо байна. Гол  нь боловсруулах үйлдвэр байгуулах, манжингаа тариалах асуудал байгаа юм. Ийм асуудлаар хамтран тооцоо судалгаа хийж, төслүүд гаргаж ажиллах саналтай байна.

 

 Өрхийн хүнсний ногооны тариаланг нэмэгдүүлмээр байна. Айл бүр өөрийнхөө хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу бид чиглүүлж өгөх хэрэгтэй.

 

Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөө, бодлого гарсан,  зөвлөл байгуулагдсан, энэ хүрээнд ажлаа уялдуулан, эрчимжүүлэн явуулъя.  Төрийн зохицуулалт зөв бодлого гаргах, шаардлагатай дэмжлэгийг онож өгөх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгийг илэрхийлсэн юм.

 

Тэрээр Ирэх 7 хоногт Газар тариалангийн тогтворжтой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Энэхүү тогтоолын төсөлд тариаланчид, яамдуудаас санал авч боловсруулж оруулна. Мөн Улсын их хурлаар шинэ корановирусын хямралаас гарах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол хэлэлцүүлэх юм.  Үүнд газар тариалангийн бодлогын асуудлууд орж байна гэдгийг онцлов.

 

 

 

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр   тариаланчид улаанбуудайг түлхүү тариалах, тэжээлийг ургамалын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжлүүлэх, Орхон Сэлэнгийн сав газрын ашиглалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг өсгөх, хар рапсыг хөдөө аж ахуйн дэмжих санд авах, үр сортын хуулийг батлуулах, жимсний шинэ сортыг туршсаныг нутагшуулах  чиглэлээр санлаа илэрхийлсэн юм.

 

Монголын тариаланчдын үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Д.Насанжаргал Засгийн газрын жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд  өрхийн тариалалт болон жимсний жижиг аж ахуй хүрээнд тариалалт хийхийг дэмжих,  жимс жимсгэнэ сорт суулгацын төв байгуулах, жимс жисмгэний  ойн хамгаалалтын зурвасын стандарт батлуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих саналыг илэрхийлсэн бол Ч.Пэрэнлэй зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахын бэлтгэлийг одооноос хангуулах, төл сонгино оруулах, байцааны үрсэлгээ үржүүлэх, газар тариалангийн бүс нутгаас оторчдыг гаргах саналыг уламжилсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
Ha ha ha ed nar uu ? Estoi yu ch gehew dee !!!!
2020-04-03
үхмэрүүд:
ацнууд
2020-04-02
saraa:
zob ajil bna. amjilt
2020-04-02
Зочин:
Улаан, Энхбаяр, Насанжаргал, Цандэлэг зэрэг авлигач, хулгайчууд төсвийн мөнгийг хувааж идэхээр шийджээ, хахаж үхмэрүүд!
2020-04-02
Nam bus irgen:
Harin tiimee. Tsairchihsan hulgaichuud.
Урвагч улаан төрөөс зайл:
Насаараа төрөөс зусалсан урвагч
2020-04-02