“Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн ажилтан шороонд дарагдаж амиа алджээ
2020-04-03

 

 

“Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн ажилтан шороонд дарагдаж амь насаа алджээ.

 

Тодруулбал нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “TВН” хотхоны зүүн талд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа “Баруун түгээх төв”-ийн ажилтан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат Г /32 настай, эрэгтэй/ 2х1.5 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд  цахилгаан дамжуулах кабелийн засварын ажил хийж байх үед эргийн шороо нурж дарагдан нас баржээ.

 

Ослын  тухай дуудлагыг 14:56 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 15:04 цагт очиж, иргэн Г-ын цогцсыг ухаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Бат-Эрдэнэд шилжүүлж өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene bol khariutslaga shuu dee
2020-04-03
ЖДҮЧИН БАЯРСАЙХАН ЗАХИРЛТАЙ:
Хүний амь эрсдсэн нь хөдөлмөр хамгаалатай холбоотой
2020-04-03