Путин: Энэ сарыг дуустал цалинтай амарна
2020-04-03

 

Дөрөвдүгээр сарын хоёрны үдэш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ.  Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хоёр дахь мэдэгдэл юм. 

 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсноо Оросын Ерөнхийлөгч дуулгасан байна. Түүний мэдэгдлээс гол мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе. 

 

Нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ 

 

  • ОХУ-ын иргэд энэ долоо хоногийг дуустал цалинтай амарч, өөрсдийгөө тусгаарлах үүрэгтэй байсан. Харин энэ хугацааг сунгаж, дөрөвдүгээр сарын 30 хүртэл цалинтайгаар амраахаар болжээ. 
  • Тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол ажлын долоо хоногийг багасгах байдлаар өөрчлөлт оруулна. 
  • Холбооны улсын байгууллагууд, мужуудын төрийн байгуулллагууд, түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажлын бус долоо хоногт үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажилтнуудын тоог гаргана. 

 

Субъектуудын эрхийг өргөжүүлэв 

 

  • Субъектууд /муж, тойрог/ болон субъектуудын тэргүүнүүд нэмэлт эрхтэй болсон бөгөөд энэ долоо хоног дуусахаас өмнө тэд тухайн бүс нутгийн эдийн засгийн онцлогийг харгалзан, бүс нутаг дахь халдварын нөхцөл байдалтаөй уялдуулан урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг боловсруулна. 
  • Бүс нутгууд өмчийн хэлбэр болон эрхзүйн статусаас үл хамааран ямар байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хэрхэн сунгах асуудлыг бие даан шийдэх эрхтэй болжээ. 
  • Хот хоорондын тээвэрлэлт гүйцэтгэдэг тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд боллон иргэдийн зорчих хөдөлгөөний онцгой журмыг бүс нутгууд тогтооно. 
  • Урьдын адил эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүр, онц байдлын нөхцөлд хойшлуулашгүй ажил гүйцэтгэдэг байгууллагууд, хойшлуулашгүй засвар болон ачих, буулгах ажлууд гүйцэтгэдэг компаниуд, банкууд хэвийн ажиллана. 
  • Нэмэлт хязгаарлалтын талаар шийдвэр гаргах нөхцөлд бүс нутгуудтай төвтэй холбогдон зөвшилцөнө.
  • Бүс нутгуудын ажлыг тухайн орон нутаг дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчидтэй зөвшилцөнө. 

 

Тэрбээр ард түмэндээ хийсэн мэдэгдлийн үеэр иргэдийн ажлын байр, орлогыг хэвээр хадгалах нь нэн чухал хэмээн онцолсон байна.

 

"Тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх явцдаа иргэдийн ажлын байр болон орлогыг хэвээр хадгалах нь нэн чухал гэдгийг бид мартаж болохгүй. Үр ашигтай, тогтвортой эдийн засаг нь манай гол зорилт тэр дундаа эрүүл мэндийн салбарын зорилтуудыг шийдсэний үндсэн дээр бий болдог" хэмээн Владимир Путин онцолжээ.

 

Эргэн сануулахад, Путин гуравдугаар сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, энэ үеэрээ дөрөвдүгээр сарын тавны өдөр хүртэлх хугацааг  "ажлын бус долоо хоног" хэмээн зарлаж байв. 

 

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цалинтай амралт гэж мангартаад л. Албан ёсны карантин, хязгаарлалт гэж яриач. Тэнэг Иванчууд нь амарч байна гээд архиа гударч, шорлогоо хийж өргөн зугаалга болномдоо
2020-04-03
Зочин:
Иш муу Пүүжгээ минь гайгүй байгаа. Нэг эмнэлэгт очоодохсон чинь гайтай дарга нь халдвартай байж. Телеконференци хийгээд нэг хэсэгтээ биеэ бодоо
2020-04-03