COVID-19: АНУ ойрын хугацаанд иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2020-04-03

 

Цар тахлаас үүдсэн хямралтай холбоотойгоор АНУ иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ дэмжлэгийг хоёр долоо хоногийн дараагаас өгч эхлэхээр болсон тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдсэнийг NBC агентлаг дамжууллаа.

 

"Хоёр долоо хоногийн дотор эхний тэтгэмжүүд татвар төлөгчдийн дансанд шууд орно гэдгийг мэдээлэхдээ баяртай байна" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Төлбөрийн гүйцэтгэлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шуудангаар чек илгээхгүй гэдгийг Мнучин онцолсон байна.

 

Эргэн сануулахад,цар тахалтай тэмцэх болон улс орны эдийн засгийг дэмжихэд зориулан 2,2 их наяд доллар гаргах тухай хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 31-нд гарын үсэг зурсан. Энэ хуулийн дагуу нийтдээ 290 тэрбум ам.долларыг АНУ-ын иргэдэд санхүүгийн дэмжлэг болгон хуваарилах аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин