COVID-19: Хойд Солонгост 500 хүн хөл хорионд байна

Одоогийн байдлаар Хойд Солонгос даяар 500 хүн хөл хорионд байгаа бөгөөд өвчлөлийн онцгой хяналтын төрийн хорооны удирдлаган дор хөл хориог цуцлана гэж Вести мэдээллээ.
БНАСАУ өмнө нь тус улсад COVID-19 вирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Тахалтай тэмцэх үндэсний төвийн халдварт өвчинтэй тэмцэх хэлтсийн захирал Пак Мён Су урьдчилан сэргийлэх арга хэмжээний дүнд ийм үр дүнд хүрсэн гэж мэдэгдэж байв.
Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан БНАСАУ-д вирустэй тэмцэх бүх нийтийн хүчин чармайлтын талаарх зөвлөгөөн зохион байгуулсан байна. Энэ зөвлөгөөний үеэр дэлхий даяар халдварт өвчин бүрэн устах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах шаардлагатайг онцолжээ.
Энд дуулгахад, нэгдүгээр сарын сүүлээр БНАСАУ цар тахлын улмаас БНХАУ-тай хиллэх хилээ хаан, тус улс руу нэвтэрсэн гадаад иргэдийг нарийн хяналт шалгалтад хамруулан, гадаад иргэдтэй хавьтсан хүмүүсийг 30 хүртэлх хоногоор тусгаарлах болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ