Сэрэмжлүүлэг: 13 настай хүү мотоцикл жолоодож амь насаа алджээ
4-3

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.30-04.03-ны өдрүүдэд нийт 676 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 492-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  1 хүүхдийн амь нас хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-1

 

  • Онхолдох хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.03.31-ний өдрийн 18 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 2-р багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй UB MOTO маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 13 настай, эрэгтэй Г эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад 2020.04.02-ны өдөр нас барсан  хэргийг  шалгаж байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 3,2 хувиар өсч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ezeg eh ni gej yamar archaagui umnuud baidag um be
2020-04-03