Нийтийн дуучдын нэгдсэн хандивын онлайн тоглолтыг UBS телевиз дамжуулна
2020-04-03


Ижий их буянтнаа урт наслуулах үрсийн сэтгэлээр эгэл нэгэн говийн бүсгүйд зориулсан нийтийн дуучдын нэгдсэн хандивын онлайн тоглолт UBS телевизээр 2020.04.04-ны 15.00 цагт хүрэх гэж байна. Тоглолтын хандивыг ховорхон тохиолдох чөмөг шилжүүлэн суулгах аюулт өвчинтэй нүүр тулаад буй Дундговь аймгийн харьяат П.Цэрэндуламын эмчилгээний зардалд зориулах аж. 

 

П.Цэрэндулам нь 2015 оноос хойш хорт хавдартай тэмцэж байгаа нэгэн юм. Тус өвчнийг Монгол улсад эмчлэх боломжгүй учраас гадаад улсыг зорихоор болсон тул эмчилгээний зардал нэн шаардлагатай болжээ. Иймд түүний эмчилгээний зардалд зориулан энэхүү хандивын тоглолтыг зохион байгуулж буй юм.

 

Тоглолтод: 

 

Хөтлөгч Гүрбазар

Сувд-Эрдэнэ

Чулуунхүү

Батсүх

Чаминчулуун

Анхбаяр, Чанцалдулам

Найдандорж зэрэг уран бүтээлчид оролцох юм байна. 

 

П.Цэрэндуламын эмчилгээний зардалд хувь нэмэр өгөхийг хүсвэл  /5450252017 Хаанбанк, П.Цэрэндулам/ дансанд сэтгэлийн хандив өргөөрэй. 

Shuud.mn
Сонин хачин