Бельгийн лигийг өндөрлүүлэхээр санал нэгдэв
2020-04-03

 

Европын лигүүдээс 2019/20 оны улирлыг үргэлжлүүлэлгүй дуусгахаар шийдсэн анхдагч нь Бельгийн хөлбөмбөгийн холбоо болж байна. Лигийг түр зогсоох үед улирлын ганцхан тоглолт үлдээд байсан бөгөөд Лигийн захирлуудын зөвлөлийн албан ёсны шийдвэрийг дөрөвдүгээр сарын 15-нд танилцуулах юм.

 

Лигийн мэдэгдэлд: "Захирлуудын зөвлөл ирэх зургадугаар сарын 30 хүртэл тэмцээнийг үргэлжлүүлэх нь зүйтэй биш, одоогийн байдлаар өндөрлүүлэхэд гэж санал нэгдсэн" гэжээ. Бельгичүүд цэнгэлдэхэд үзэгчгүйгээр тоглох нь гарц биш, ингэвэл хөлбөмбөгчид коронавируст халдвар авах эрсдэлтэй гэж үзсэн байна. Энэ шийдвэр гарснаар Belgian Pro League улирлын хүснэгтийг 15 оноогоор тасархай тэргүүлж буй “Брюгге” тодрох бололтой. Харин доод зиндаа руу буух, мөн дээш дэвших багуудын асуудлыг лигийн удирдлагууд зөвшилцөж байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин