Багийн онгоцоор 1,2 сая ширхэг маск тээвэрлэн ирэв
2020-04-03

 

Америк хөлбөмбөгийн “New England Patriots” багийн онгоцоор 1,2 сая ширхэг маскийг АНУ руу тээвэрлэн авчирлаа. Массачусетс мужийн амбан захирагч Чарли Бейкерийн шийдвэрээр Хятадаас 1,7 сая маск захиалсан боловч Шенженээс Бостонд авчрах авах арга олдоогүй гэнэ.

 

Ийм үед тус багийн эзэн, тэрбумтан Роберт Крафт багийнхаа онгоцыг ашиглуулахаар болжээ. "Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцсон нь манай гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг" гэж Крафт мэдэгджээ. Маскийг коронавируст тахлын эсрэг тэмцэж буй Массачесетсийн эмнэлгийн ажилтнууд ашиглана. Үлдсэн 500 мянган маскийг ирэх долоо хоногт хүлээн авна гэж “Wall Street Journal” мэдээлэв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
ЯАНА ДАА. ХАРЬ ХЭЛТЭН ХААНА БАЙГААГАА МЭДЭХГҮЙ
2020-04-03
irgen:
boliochee chi zoriud ielee avchirlaa gej soliorood amerikt irj baigaa um bidend ymar hamaatai um be estoi shal durgui hyrchihlee odoo Ganbat gesen umiig eroosoo unshihgui baliar hog ve
2020-04-03
Иргэн:
ИЙМ ХЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧИЙГ ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ. АВЧИРЛАА, ТЭЭВЭРЛЭН ИРЛЭЭ ГЭЭД БАЙХААР НЬ ҮЗСЭН ЧИНЬ АМЕРИКТ ЮМ БАЙНА. ХҮРГЭВ, АВААЧИВ ГЭМЭЭР ЮМ ДАА.
2020-04-03