COVID-19: Буриадад халдвар авсан иргэнийг эмнэлэгт албадан хүргэжээ
4-3

 

Дэлхий даяар цар тахал тархаж, улс орон, хүн бүр эрүүл мэнддээ онцгойлон анхаарч байгаа энэ үед COVID-19 вирусийн халдвар авсан ч эмнэлэгт хэвтэхгүй, эмч нарын шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол олон оронд гарсаар байна. 

 

Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын нэгэн иргэн халдвар авсан ч эмнэлэгт хэвтэлгүй, эмчилгээнээс татгалзсан тул түүнийг албадан эмнэлэгт хүргэжээ. 

 

Информполис сайтын мэдээлснээр, эмчилгээнээс татгалзсан 48 настай эрэгтэйн эсрэг Оросын хэрэглэгчийн хяналтын газар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улаан-Үд хотын оршин суугч 48 настай эрэгтэй халдвар авсан хүмүүсийн ойрын хавьталд байсан бөгөөд гуравдугаар сарын 29-ний өдөр түүний өгсөн шинжилгээгээр вирусийн халдвар авсан гэдэг нь батлагджээ. Гэвч тэрбээр өвчин нь хөнгөн гэж үзэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан байна. 

 

"COVID-19 вирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс татгалзах нь өвчтөний өөрийн болон ойрын хүмүүсийн эрүүл мэндэд аюул заналхийлсэн гэж үзэж байна. Тиймээс Оросын хэрэглэгчдийн хяналтын газар өвчтөнийг албадан эмнэлэгт хэвтүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Октябрийн дүүргийн шүүх вирусийн халдвар авсан ч эмнэлэгт хэвтэхээс татгалзсан иргэнийг халдвартын эмнэлэгт албадан хэвтүүлэх шийдвэр гаргасан" хэмээн Буриадын Оросын хэрэглэгчдийн хяналтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын хоёрны өглөөний байдлаар Буриад улсад COVID-19 вирусийн халдварын батлагдсан тохиолдол 30 болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
MOGEUH:
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020-04-12
irgen:
uuchlaarai anduurchihlaa anglid bish belgid shyy 12 nastai ohin
2020-04-03
irgen:
anglid 12 nastai ohiniig emnelg zygeer geed avahgui baij baigaad nas barlaa,,,hynee avch diilehgui baihad buriaduud davarch bolohgui ee
2020-04-03
зарим улсад эмнэлэг үзэхгүй хэцүү байхад даварсан юм
2020-04-03