“Хүүхэд бүрийн төлөө” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2020-04-03

 

Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний  тэргүүн Х.Мандахбаяр нар мэдээлэл хийлээ.

-Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний  хөдөлгөөн нь 21 аймаг, 9 дүүрэг  10 мянга гаруй эцэг эхийн төлөөлөл хамтарч байгуулсан. Иргэний нийгмийн 40 гаруй төрийн бус байгууллага гуравдугаар сарын 17-нд анхдугаар хурлаа хийлээ..     Цагдаагийн Ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудийн хөгжлийн газар, Нийслэлийн  гэр бүл хүүхдийн газар зэрэг   төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.  Хүүхдүүд ихэвчлэн  гэр бүлийн орчинд сэтгэл санааны, биеийн,  бэлгийн зэрэг олон хүчирхийлэлд өртөж байна.

 

Сэтгүүлчид маань хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл хүргэхдээ ёс зүйгээ сайн сахиж ажиллах хэрэгтэй байна. Мөн  нийгмийн  эерэг хандлагыг бий болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Үүнээс 0-14 насны хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

-Санамж бичигт тусгагдсан ажлуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Санамж бичигт туссан чиглэлээр бол мэргэжлийн байгууллагууд сэтгүүлчдэд сургалт хийнэ. Мөн мэдээллийн байгууллагууддаа хүүхдийн эсрэг контент бүтээж ажиллахыг хүсч байна. Олонд үнэн зөв мэдээ мэдээлэл өгөх дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

 

-Сэтгүүлчид ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

- Сэтгүүлч бүр өөртэйгээ ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй.

 

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд  олон байдаг. Олон төрийн бус байгууллага байгаад эерэг үр дүн харагдахгүй байна?

 

-2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд хамгааллын хуулинд заасны дагуу хүүхэд хамгааллын байгууллагуудыг магадлан итгэмжилсэн. 2018 онд 18 төрийн бус байгууллага үүнд тэнцсэн.

 

Манай хүүхдийн эрх хамгааллын төв 2009 онд байгуулагдсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байсан. Ингээд 2018 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд урт хугацааны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажилд шалгарч, гэр бүл хүүхэд залуучуудын газартай гэрээ байгуулан Үжин төв байгуулагдсан .

 

13 наснаас доош насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.  2019 онд сар болгоны үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн тоогоор 196 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. 5-16 насны бэлгийн хүчирхийллийн хүүхдүүд таваас доош насныхан ээжүүдтэйгээ ирж байршсан. Жилдээ 1600 орчим иргэд хүсээгүй жирэмслэлтээр төрж байна. Мөн үр хөндүүлсэн нийт эмэгтэйчүүдийн 5,5 хувь нь өсвөр насны охидууд байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин