COVID-19: Кенид 4800 хоригдлыг суллажээ
2020-04-03

 

Кенид COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд тус улсын эрх баригчид хорих газруудын ачааллыг багасган, хоригдлуудыг суллаж эхэлсэн талаар CNN мэдээллээ. 

 

Кенийн шүүх байгууллагуудын ерөнхий бүртгэгч Анна Амадигийн мэдэгдсэнээр дээрх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд улс даяар 4800 хоригдлыг сулласан гэнэ.

 

Түүний өгүүлснээр, шүүх хуралдаануудын ихэнхийг Skype, Zoom видео холбоогоор дамжуулан явуулсан байна. 

 

"Нэн тэргүүнд бид жижиг зөрчил гаргасан хүмүүсийг хорих газраас суллах зорилго тавьсан" гэж Анна Амади CNN-д ярьжээ.

 

Энд дуулгахад, Кени улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол 110 болсон. Өвчлөлийн тархалтыг хязгаарлах үүднээс тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кеньятта хөл хорих цаг тогтоосон юм. Кенид анхны тохиолдол гуравдугаар сарын 12-нд бүртгэгдсэнээс хойш бүхий л спортын арга хэмжээ, задгай талбайд цуглах шашны цугларалт, олон хүн нэг дор цуглуулсан бүхий л үйл ажиллагааг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин