COVID-19: Москвад 168 хүн эдгэрчээ
2020-04-03

 

ОХУ-д бүртгэгдсэн COVID-19 вирусийн халлдварын нийт тохиолдлын ихэнх нь тус улсын нийслэл Москва хотод бүртгэгдсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. 

 

Оросын нийслэлд 2475 хүн халдвар аван эмчилгээнд хамрагдснаар дахин  28 хүн эдгэрч, улмаар нийтдээ 168 хүн бүрэн эдгэрсэн гэж Москва хотын нийгмийн хөгжил эрхэлсэн орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Түүний мэдэгдсэнээр өмнө нь 140 хүн бүрэн эмчлэгдсэн бөгөөд тэднээс давтан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын хоёрны өдрийн байдлаар Орос даяар 3548 халдварын тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин