Н.Энхтайван: Бүлгийн хурлыг онцгой комиссын шаардлагын дагуу зохион байгуулна
2020-04-03

 

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийнэ. Ээлжит чуулган, байнгын хорооны хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг ямар зарчмаар хуралдах талаар Ажлын албаны дарга Н.Энхтайванаас тодрууллаа.

 

-Бүлгийн хурлыг хэрхэн зохион байгуулахаар байна. Эхний хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

 

-МАН-ын бүлэг дөрөвдүгээр сарын 06-ны даваа гарагт хуралдахаар бэлтгэл ажлыг хийж байна. Хэлэлцэх асуудлын хувьд дэлхий дахинд тархаад буй COVID-19 тахалтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдаас авч хэрэгжүүлж буй цогц хөтөлбөрийг юуны түрүүнд авч хэлэлцэнэ.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Иймд дагаж гарах олон хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Эдгээр хуулийг авч хэлэлцэж, шийдвэр гаргах зайлшгүй цаг үе тулгараад байна. Түүнчлэн УИХ-ын 2020 оны сонгуулийг зургаадугаар сард зохион байгуулна. Сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн чуулган учраас УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байгаа.

 

-Бүлэг хуралдахад гишүүдийн ирц чухал. Урьдчилсан байдлаар ирц хэдэн хувьтай хуралдахаар байна вэ?

 

-Бүлгийн ажлын албанаас гишүүдийнхээ бүртгэлийг авсан. Өмнөх хурлуудаас илүү ирцтэй хуралдахаар байна. Энэ удаагийн хурал 60-аас дээш хувийн ирцтэй хуралдах боломжтой.Орон нутаг, гадаадад томилолтын үйл ажиллагаа байхгүй учраас энэ удаа гишүүдийн ирц хангалттай сайн байна.

 

-Хуралдааныг аль танхимд зохион байгуулах вэ. Нэг танхимд хуралдах юм уу?

 

-Бүлгийн хурлыг Ардын их хурлын танхимд зохион байгуулна. Энэ танхим нь 800 хүний суудалтай. Монгол Улсын онцгой комиссын шаардлагын дагуу хурлыг зохион байгуулна.Тухайлбал, гишүүд хооронд 2 метр зайтай байх болон бусад аюулгүй нөхцлийг бүрэн хангасан нөхцөлд хурлыг зохион байгуулах гэж байна.

Shuud.mn
Сонин хачин
цус нь урд зүгийнх болохоор л ийм болчдын хө
2020-04-03
Жон жон хийсэн юм:
Эм зантай
2020-04-03
цус нь урд зүгийнх болохоор л ийм болчдын хө