Ханш нээгдэнэ
2020-04-04

Өнөөдөр билгийн тооллын Хаврын дунд шарагчин туулай сарын шинийн 11, аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, ХАНШ НЭЭГДЭНЭ.


Их морь одтой улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандаж, 19:26 цагт жаргана.


Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.


Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Ханш нээх улирал 15 цаг 49 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд

Shuud.mn
Сонин хачин
сайхан шаах юмаа:
Шаал худал наад чинь. Эртний хятад эзэн андаа дурсаж өнгөрсөн газар нь утай май тавихгүй хүйтэн зууш өргөж дурсдаг байсан өдөр гээд бичээд байна.
2020-04-04