Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2020-04-05

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

2020 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор,  Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин