Х.Баянмөнх: Гадаад оюутнууд дотуур байрандаа тусгаарлалтад байгаа
4-6

 

Shuud.mn сайт гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй онлайнаар холбогдон цуврал ярилцлага хүргэж байгаа. Энэ удаа БНТУ-ын Истанбулын их сургуулийн оюутан Х.Баянмөнхтэй ярилцлаа.

 

-Сайн байна уу? Турк улсад ямар чиглэлээр суралцаж байна вэ?

 

-Сайн сайн байна уу?  Намайг Х.Баянмөнх гэдэг. Турк улсын Истанбул хотод Истанбулын их сургуульд улс төр, олон улсын харилцаагаар суралцдаг.

 

-Туркт суралцах монгол оюутнууд их үү?

 

-Ер нь БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг маш боломжийн байдаг. Бүх орны сурагчид  ижил тэгш эрхтэйгээр цахимаар бүртгүүлж сонгон шалгаруулалтанд ордог. Эхний шатанд тэнцсэн сурагчид ЭСЯ-нд ярилцлаганд орох эрх үүснэ. Сүүлийн жилүүдэд  хувиараа суралцах  оюутнуудын тоо мөн нэмэгдэх болсон. Турк улсын сургуулиудын төлбөр боломжийн үнэтэй байдаг.

 

-Таныг Турк улс дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн гэж сонссон?

 

-2019 оны аравдугаар  сард Турк дахь Монгол оюутнуудын гуравдугаар чуулга уулзалт болж тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай холбоо 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд МОХ-ноос батламжаа гардан авч анхныхаа чуулга уулзалтыг хийж,  байгуулагдаж байсан. Одоогоор хяналтын зөвлөлийн гурван гишүүн, удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй. Долоо хоногтоо эсвэл 14 хоногтоо удирдах зөвлөлийнхөө гишүүдтэй хуралдаж сарын төлөвлөгөөгөө гарган өнгөрсөн сарын ажлын дүгнэлт зэргийг ярилцдаг.  Оюутнуудынхаа дунд соёл урлаг, спортын тэмцээн уралдаан зохин байгуулан  явуулж байна.

 

-Нэг өдрийн амьдрал чинь хэрхэн өнгөрдөг вэ?

 

-Хичээлтэй  өдрүүдэд хичээлдээ явна. Хичээлийнхээ завсраар өөр бусад  ажил хийнэ. Тэтгэлэгээр биш хувийнхаа зардлаар  суралцдаг болохоор орчуулга гэх мэт ажлууд хийдэг. Амралтын өдрүүдэд  цагийн ажил хийж өнгөрөөдөг.

 

-Туркт коронавирусээс үүдэн нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Европын орнуудад тархац хурдацтай байна. БНТУ-д дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл хөл хорио тавиад  байсан дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгагдсан. 65-аас дээш насны хүмүүсийг   гэрээсээ гарахыг хориглосон. Ерөнхий боловсролын  сургууль  болон их дээд сургуулиудын тэнхимийн сургалтыг зогсоож цахимаар сургалтаа явуулж байна. ЭМЯ-аас  арга хэмжээ авч байгаа ч  тархац нэлээн хурдацтай явагдаж байна. Нийтийн тээвэр болон гадуур явахдаа хоорондоо нэг метрийн  зайтай явахыг ЭМЯ -аас нь зөвлөсөн. Ердөө гуравхан долоо хоногийн өмнө нэг ч тохиолдол илрээгүй  байсан.

 

Гадаад оюутан залуусыг дотуур байранд нь  хагас тусгаарлалтын байдалтай байлгаж байна. Истанбул хотын Ерөнхий консулын газраас ажлын баг гарган ард иргэддээ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхээр  ажиллаж байгаа. Оюутны холбоо маань бас хамтран ажиллаж байна. Заавар зөвлөгөө анхааруулгуудыг иргэддээ хүргэхээр ажиллаж байна. Мөн болзошгүй аюулаас хамгаалахаар судалгаануудыг хийсээр байгаа.

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Коронавирусээс үүдэн  Ази хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах байдал мэр сэр тохиолдож байгаа.

 

-Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханш ямар байна вэ?

 

-Хүнсний  бараа бүтээгдэхүүний тухайд одоохондоо асуудалгүй байна. Учир нь Турк улс  үйлдвэрлэгч орон учраас гачигдалд ороогүй байна.

 

 

-Амны хаалт хүрэлцээтэй байх юм уу? Үнэ нь нэмэгдсэн үү?

 

-Амны хаалтны эрэлт үүссэнтэй холбоотой үнийн хөөрөгдөл  мэдээж гарсан. Гадуур хүмүүс амны хаалт бөөндөж өндөр үнээр зарах нь олширсон учраас улсаас арга хэмжээ авч торгууль ноогдуулах замаар шийдэж байна.

 

-Нөхцөл байдлаас үүдэн оюутнуудад цагийн ажлын олдоц ямар байна вэ?

 

-Дан ганц оюутан гэлтгүй ажиллаж буй монголчууд маань ажилгүй болж яах учраа мэдэхгүй хэцүү байдалд орж байна. Оюутнууд дунджаар өдрийн 80-250тн буюу 50,000-120,000 хүртэл цалинтай ажлууд хийдэг байсан.

 

-Гадаадад суралцах сонирхолтой, тэр дундаа Турк улсад сурах сонирхолтой залуусдаа хандаж юу хэлмээр байна вэ?

 

-Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь  маш боломжийн байдаг. Хүн бүрт боломж бий шүү. Гэхдээ залуучууд маань гадаад сурч төгсөөд, эзэмшсэн мэдлэг боловсролоо Монголдоо, эх орондоо буцаж ирж хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлье.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mundag dvvdee amjilt hicheegrei ervvl bgaarai
2020-04-10
Зочин:
УРИАЛГА!!! ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДАА. МОНГОЛД ИЛЭРСЭН БҮХ КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДЛУУД ГАДНААС ИРЖ, ЭХ ОРОНДОО, ЭЛГЭН САДАНДАА, БҮСЭЭ ЧАНГАЛААД САЙХАН ЦАГАА ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ СУУГАА ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУДДАА ГАЙ БОЛЖ ӨНДӨР ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА. ТЭДЭНД ЗОВЛОН АВЧРАХГҮЙ БАЙЦГААЯ. ХИЛИЙН ЧАНДАД БАЙГАА ГАЗАРТАА БИЕСЭЭ ХИЧЭЭГЭЭД ҮЛДЭЦГЭЭЕ.
2020-04-06
umkhii turk d yu surdag yum
2020-04-06
Siktir lan amk ci yuuch surj chadahgvv lalaraa