COVID-19: Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн бараас вирус илэрчээ
2020-04-06

Бар COVID-19 вирусээр халдварласан анхны тохиолдол Нью-Йорк хотод гарсан талаар NBC мэдээллээ.

 

Гуравдугаар сарын 16-ны өдөр хаагдсан Бронкс амьтны хүрээлэнд байдаг дөрвөн настай Надя гэх эмэгчин бараас COVID-19 вирус илэрсэн талаар АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Амьтан ургамлын хяналтын алба мэдээлсэн байна. 

 

Амьтны хүрээлэнгийн хэд хэдэн арслан болон баранд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсний дараа Мал эмнэлгийн албаны үндэсний лаборатори шинжилгээ авсан байна. Гэхдээ шинжилгээ авахын тулд бүрэн мэдээ алдуулах шаардлагатай тул ердөө нэг баранд шинжилгээ хийжээ. 

 

Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ярьснаар Надя дуудлагатай эмэгчин бар, түүний дүү Азул, амурын хоёр бар, африкийн гурван бар "хуурай ханиалга" туссан гэнэ. Одоогоор эдгээр амьтад малын эмч нарын хяналтанд байгаа бөгөөд эмэгчин бар халдвар авсан ажилтнаас вирусийн халдвар туссан гэж таамаглаж байгаа юм байна.

 

Өмнө нь Бельги улсад хүнээс амьтанд халдвар дамжих анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Льеж хотод  гэрийн тэжээвэр муур эзнээсээ халдвар авсан нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн Хонконгод COVID-19 вирус хүнээс амьтанд халдсан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эзэн нь халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн нохойноос вирус илэрчээ.

 

Мөн Хятадын малын эмч нар туршилт судалгаа хийсний дүнд гудамжны болон гэрийн тэжээмэл 100 мууранд шинжилгээ хийхэд 15 хувь нь COVID-19 вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин