Азийн элсний спортын VI наадам Саньяд болно
2020-04-06

“Санья-2020” Азийн элсний спортын наадмын билэгдэл бүхий спортын төрлүүдийн логог зохион байгуулагчид нь саяхан танилцуулав. 2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Хайнань арлын гол хотод зохиогдох уг наадмын билэгдлээр Яа-я нэртэй буга тодроод байгаа.

 

"Спортын дүрс тэмдгүүд нь зөвхөн эелдэг, хөөрхөн Яа-Я-г төдийгүй хурд хүч, мэргэжлийн ур чадвар, хүч чадлын хувьд спорт бүрийн шинж чанарыг харуулах ёстой" гэж дизаины багийн ахлагч Жэн Лэй “Синьхуа” агентлагт ярьсан байна. Азийн элсний спортын VI наадам энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд болно.

 

Одоогоор сovid-19 тахлын халдвар ноцтой түвшинд байгаа ч уг наадмыг төлөвлөсний дагуу хугацаандаа зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа юм. Санья нь Хайнань арлын томоохон хот бөгөөд өмнө нь тивийн хэмжээний спортын тэмцээн зохион байгуулж байгаагүй билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
irgen:
manaih arai orolzohgui bailgui dee, estoi hereggui
2020-04-06