Б.Батзориг: Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз

img

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Цаг үеийн нөхцөл байдалд зохицуулан УИХ-ын Тамгын газраас цахимаар хуралдааныг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хаврын чуулганаар Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Хуулийн хугацаатай энэ асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан нэр бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхрий компанид зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайдаасаа огцорч, шалгагдаж байгаа. Ерөнхий прокуророос түүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг хүргүүлсэн ч парламент авч үлдсэн. Хаврын чуулгантай зэрэгцээд  ерөнхий прокурор саналаа дахин хүргүүлэх байсныг үгүйсгэхгүй. Цаашлаад УИХ-ын хаврын чуулганаар гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, А.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлнэ гэсэн бор шувуу ч нисч байгаа. 

 

Ямартай ч гишүүн Б.Батзориг цахим хуудсаараа дамжуулан байр  сууриа илэрхийлсэн байна лээ. Тэрбээр "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" гэсэн байна. 

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bat:
Muu hulgaich tangarag orgoson gej baigaa
2020-04-06
хулгай хийх гэж төрд орвол удам судраараа дуусдаг хорвоодоо. Одоо энэ төрд шургалах гээд улайрч байгаа залуучууд ойлгоосоо
2020-04-06
z:
uuchlaarai geed boloo yu nam namiiin hulgaachuud ard tvmeniii bolomj hulgaalagchid
2020-04-06
Irgen:
Ene hyn ajlaa shydarga hiisen bol ter yedee dyygarch baisan bol unuudur yls oron ni yadaj gants alham gazar yragshlah baisan biz.Ungursun hoino dyygaraad yah vedee.uuriinh ni l byryy.Shahaand orood JDU g ene hyneer dyysgaj baigaa biz.
2020-04-06
зоозоо:
Гаалийн Баатар шиг болох гээ юу
2020-04-06