Туркээс ирсэн дахин нэг иргэнээс COVID-19 илэрч батлагдсан тохиолдол 15 боллоо
4-6

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.06/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс вирус илэрсэнгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс вирус илэрлээ. Энэ иргэн нь өмнө нь батлагдсан Турк улсын хоёр иргэний ойрын хавьтлын хүн юм. Турк улсын гурван иргэн шинж тэмдэггүй хэлбэртэй эмчлэгдэж байгаа" гэлээ. 

 

Ийнхүү Монгол Улсад COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 15 боллоо. Үүнээс хоёр хүн эдгэрч сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

 

Дэлхийн 211 орон, улс, бүс нутагт COVID-19 вирусийн халдвар бүртгэгджээ. Шинээр Өмнөд Суданд өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Турк улсад өвчлөл хурдтай тархсан. 

 

Өнгөрсөн ням гарагт Франц, Испани, Итали улсад нас баралт буурсан байна. Итали улсад 525 нас баралт бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 19-ны өдрөөс хойшхи хамгийн бага нас баралттай өдөр байжээ. ОХУ-д шинэ халдварын тоо 658-аар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 5000 гаруйд хүрчээ. 

 

Мөн гадаад улс орнуудад зоо паркийн таван бард халдвар тарсан. Мөн гэрийн тэжээвэр муу, нохойнд халдвар тархсан нь тогтоогджээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Халдвартай хүн оруулахгүй гээд буцаагаач. Монгол эмч нарын мундаг гэж юу байсын үхэж нэрээ баастуулна
2020-04-07
Эрсдэлтэй байна:
Нямхүү захирлаа эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй талаар мэргэжлийн хүний үгээ ЗГ-т хүргэх шаардлагатай байна.
2020-04-06
Монгол:
0-12 насны хүүхдүүдтэй эхийн ажлын цаг хязгаарлалтад анхаарна уу.
2020-04-06
Od:
minii bodloot bol ene ovching bodlogiin chanartai zoovotloj bgaa beg bodoj bn. Elchingiin ner bariad l ovchtei humuusee avch ireed l irsen noinoo lalar tsarailj nohoitood bgaag bi bodohod gartsaagui tiim bn. Tendee emchluuleh ni yasan ym. MGL manai huniig emchilj chadaagui uhuulchihsen gj daraa ni shantaazlana daa uheernuud chini
2020-04-06
Zochin.:
Elchingyyd ni tendee shinjilgee hiigeed yavyylj boldoggyi iym yy.Yadaj.Gadnii hymyyst.
2020-04-06
Zochin.:
Elchingyyd ni tendee shinjilgee hiigeed yavyylj boldoggyi iym yy.Yadaj.Gadnii hymyyst.
2020-04-06
Zochin:
Yun turkuud be, yamar zorilgotoi irtsgeej bagaa yum, gadaadiin hun avahgui geed baisan biz dee, uhsenee hiij ireed baigaa turkuud be
2020-04-06
Gan:
Naad gadnaas orj irj bga durakuudig boliocho..etses suuld ni ania bariad ch barahgui shu
2020-04-06
Gan:
Naad gadnaas orj irj bga durakuudig boliocho..etses suuld ni ania bariad ch barahgui shu
2020-04-06
Gan:
Naad gadnaas orj irj bga durakuudig boliocho..etses suuld ni ania bariad ch barahgui shu
2020-04-06
Санал: Маск зүүе, журам дүрмээ өөрчлөе:
1. Зайсангийн эцсийн буудлыг ногоог дэлгүүрийн худалдагч эхнэр нөхөр 2 маскгүй л юмаа зараад байна. Тэнд нь олон автобжс таксины жолооч нар бөөгнөрч кофе өндөг ууж идэхийн. Бас эднийх НӨАТ ер өгөхгүй олон жил боллоо саяхнаас алдаг оног өгөөд больчихно, эднийг хааацаалдаг албан хаагчид байх шиг санагддын, оронгуут андашгүй миний бичсэнг шалгаж оож үзээрэй, ийм л байдал харагдана. 2. Элчингүүдийн талаар болон гадаадад суралцагчид гэх мэт хүмүүсийн нутаг орон сургуульд нь ГЯЯ с бодлого явуулж ийм давагдашгүй онц байдал үүссэн үед яах талаар гэрээ контракттай болох хэрэгтэй, нэг дарга үүрэг өгөөд эсвэл энх цагийнх шигээ элчингийн ар гэриыг зөөгөөд байж болохгүй.
2020-04-06
Haldvar teej irchiheed bas bair savaa golood baisan lainuud
2020-04-06
!!!!!!!!!!!!:
Naad Turkuud chini yachihsan humuus we ? ESYamnii buh ajilchdad Koronaagiin shinjilgee awsan deer yum b na !
2020-04-06
Туркийн ЭСЯ-ыханд нийтэд нь шинжилгээ хийгээчээ
2020-04-06