COVID-19: Буриадад халдварын тохиолдол 43 болжээ
2020-04-06

 

Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан найман тохиолдол нэмж бүртгэгджээ. 

 

Дөрөвдүгээр сарын зургааны байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөний тоо нийт 43 болсон бөгөөд тэдний шинжилгээ нь Новосибирскийн төвийн шинжилгээгээр батлагдсан гэж Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдын тоо 1662 болсныг бүгдийг нь лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. 

 

Түүнчлэн халдварын сэжигтэй дахин найман өвчтөн байгаа бөгөөд тэдний шинжилгээг Сибирь, Алс Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээжээ.

 

Одоогийн байдлаар Буриадад халдварын зургаан голомт үүссэн, халдвар авсан хүмүүс Улаан-Үдэд  төдийгүй Баргузин, Мухоршибир, Иволгинск, Тарбагатай, Байгал орчмын бүс нутгуудаас илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн гэр, ажлын газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
MOGEUH:
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020-04-13
MOGEUH:
Mongolin anhni Ontsgoi Gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020-04-12
KHOID KHIL KHAALTTAY BIZ DEE
2020-04-06